Хүслийн жагсаалт Эрдэм & Уянга



Та ердөө ХҮСЛИЙН ЖАГСААЛТ бичихэд л хангалттай. "Номин Холдинг  ХХК" нь Монголд анх удаа энэ оны 8 дугаар сараас эхлэн "Хүслийн жагсаалт"-ыг нэвтрүүлж байна. Энэ нь та яг юу авмаар байна, юу хэрэгтэй байна гэдгээ мөн таны хурим найранд хэн ямар хүмүүс ирэх вэ гэдгээ тодорхой бичиж үлдээх ба бид "Хүслийн жагсаалтад бичигдсэн бараа бүтээгдэхүүнийг таны аав, ээж, хамаатан садан, найз нөхөд, хамт олонтой холбогдож таны авахыг хүссэн зүйлсийг бэлгэнд санал болгох болно.

Та "Хүслийн жагсаалтыг бөглөхийг хүсвэл Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт мэдээллийн ажилтанд хандана уу.

Хэрэв онлайнаар бөглөхийг хүсвэл дараах линк рүү нэвтэрнэ үү. 

https://www.surveymonkey.com/r/VQWGQQT 

Утас: 1800-2888

Хүслийн жагсаалт үйлчилгээг сонгосноор ямар давуу талтай вэ?

3-5% хямдрал+урамшуулал

Таны хүссэн бэлгийг худалдан авч буй дотны хүмүүст зориулан жагсаалтанд бичигдсэн бүх бараа бүтээгдэхүүний үнийг 3-5% хөнгөлнө. Мөн салбар бүрт зарлагдсан тухайн барааны урамшуулал дагалдах болно. Жишээ нь Гоо сайхны Garneir  брэндийн бүх бараа европын 7 орноор аялуулах сугалаат худалдаа зарласан байна.

Хүндэтгэл

Хэдий энэ цаг үед хурим найранд бэлэгний оронд бэлэн мөнгө авах нь элбэг болсон ч бэлгийн жагсаалт гарган бэлэг авах нь таны цаг завыг хэмнэхээс гадна төлөвлөөгүй мөнгө үрэлтийг багасгах болно. Мэдээж таны юу сонирхож буйг мэдэхэд цаг гаргасан дотны хүндээ ч бас талархаж болно. 

Бэлэг давхардахгүй байх шалтгаан

Хүслийн жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүн борлуулагдах тутамд Дэлгүүрийн ажилчин хүслийн жагсаалтыг шинэчилж, худалдагдсан барааг хасах үүрэгтэй. Энэ нь дэлгүүр таны хүслийн жагсаалтанд буй бараа бүтээгдэхүүнийг давхардуулахгүйгээр зуучлана гэсэн үг...

Үйлчилгээний төлбөргүй

Хүслийн жагсаалтыг үүсгэсэн хэрэглэгчдийн бүх бараа бүтээгдэхүүн 3-5% хөнгөлөлттэй үнээр борлуулагдана. Үүнээс гадна үйлчилгээний ямар ч шимтгэл төлбөргүй.

Таны хүсэл цөм бүрэн

Номин-н бүх салбар дэлгүүр /Электрон бараа, Хувцас, Гоо сайхан, Машин тоног төхөөрөмж, Гэр ахуйн бараа, Эрчим хүч, Барилгын материал / гээд төрөлжсөн олон нэрийн дэлгүүр багтах тул хүслийн жагсаалтандаа хязгаар бүү тогтоо.

Худалдан авсан баримтаа бэлэгтэй хамт өгөх 

Хүслийн жагсаалтгүй бол таны авсан бэлэг ямар нэгэн байдлаар давтагдах эсвэл хосуудын сэтгэлд нийцэхгүй байх магадлалтай. Үүнд хэрэв худалдан авсан баримттай бол хосууд бэлгийг хэрэгцээтэй бэлгээрээ солих юм уу буцаах боломжтой.

Хүслийн жагсаалттай холбоотой танд зориулсан бусад зөвлөгөө мэдээлэл

1. Хуримын өмнө та яагаад заавал Бэлгийн жагсаалт үүсгэх хэрэгтэй вэ? https://edu.nomin.mn/?p=2853

2. Хурим найрын бэлгийг хэрхэн зөв сонгох вэ? https://edu.nomin.mn/?p=2850

3. Хүслийн жагсаалт үүссэн түүх https://edu.nomin.mn/?p=2862


Сэтгэгдэл