"Номин Тэтгэлэг" 2018-2019 хөтөлбөрийн 1-р шатны шилдэг 25 оюутан шалгарлаа



Үндэсний хөрөнгө оруулагч “Номин Холдинг” групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд, ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн, сурлагын амжилт, нийгмийн идэвхээр тэргүүлэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжин урамшуулах зорилгоор “Номин тэтгэлэг” 2018-2019 зарласан билээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын журмын дагуу 1-р шатны шилдэг 25 оюутан тодорлоо. Шалгарсан оюутнуудын нэрсийг Энд дарж харна уу. 

1-р шатанд шалгарсан 25 оюутан тус бүр оноосон сэдвийн дагуу судалгаа хийн, илтгэл тавих ба хамгийн өндөр үнэлгээ авсан шилдэг 10 оюутныг шалгаруулна. Шалгарсан шилдэг оюутнуудад бид сар бүрийн тэтгэлэгт цалин олгож, суралцаж буй чиглэлээр ажлын байранд дадлагажих, туршлага хуримтлуулах, амжилттай төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах боломжийг олгох юм.

Шилдэг 25 оролцогчиддоо баяр хүргэж, дараагийн шатанд амжилт хүсье.


Сэтгэгдэл