“Номин Холдинг” ХХК нь 25 жилийн ойн хүрээнд “Хурд 125” урамшуулалт худалдааг явуулж байгаа ба хүссэнээ авах ээлжит 5 азтанаа 9 дүгээр сарын 25-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан УБ хотоос 4, Эрдэнэт хотоос 1 азтан тодорлоо.
9 дүгээр сарын 26-нд НОМИН Чулуун-Овоо агуулах худалдааны салбараас 4 азтан, 9 дүээр сарын 27-нд НОМИН-Эрдэнэт агуулах худалдааны салбараас 1 азтан 125 секундэд хурд хүч, авхаалж самбаагаа харуулан хүссэн бараагаа авлаа.
Эхний азтан: Д. Ганбилэг 5.692.780 төгрөгийн бараа
Хоёр дахь азтан: Т. Оюумаа 3.923.946 төгрөгийн бараа
Гурав дахь азтан: П. Баярцэцэг 2.364.925 төгрөгийн бараа
Дөрөв дахь азтан: Б. Золзаяа 4.797.935 төгрөгийн бараа
Тав дахь азтан: Х. Наранцэцэг 3.028.887 төгрөгийн үнэ бүхий бараа тус тус цуглууллаа.
Жилийн хугацаанд нийтдээ арван удаагийн тохирлоор 50 азтан тодрох үндэсний сүлжээ дэлгүүрийн хамгийн сонирхолтой сугалаат худалдааг 25 азтан авсан бол 5 сарын хугацаанд 25 азтанг тодруулах үлдлээ.
Авхаалж самбаа, хурд, эрч хүчээр дүүрэн байх азтан болохыг хүсье. ХУРД- 125.