Үндэсний шилдэг НОМИН ХОЛДИНГ компани 2015 оны томоохон бэлэгээ задалж үйлчлүүлэгчидээ цаг бүхэнд баярлуулах 1 тэрбум төгрөгийн сантай ТЭРБУМТАН сугалаат худалдаа-2 эхлүүлээд багагүй хугацаа өнгөрөөгөөд байна. Хүн бүрийг баярлуулсан Хамгийн том хонжворын сантай энэхүү урамшуулал нь 2016 оны 4-р сарыг дуустал үргэлжилж 300 хоногийн хугацаанд явагдана.
Та Худалдан авалтынхаа 50 000₮ тутамд 1 ТЭРБУМТАН сугалаа авах эрхтэй болох юм. Тэрбумтан сугалаат худалдаа нь 2015 оны 6 сарын 24-ноос 2016 оны 4 сарын 3 ныг дуустал жил шахам үргэлжилнэ. Нийт 3 удаагийн тохирлоор 4008 азтанг тодруулж 3 өрөө байр, 2 автомашин зэрэг хонжворуудын эздийг тодруулна.
Энэ удаагийн тохирлоор нийт 1340 азтан тодрох бөгөөд Chevrolet Trailblazer автомашин хожих 1 азтан, иж бүрэн тавилга хожих 1 азтан, гэрийн иж бүрэн засварын материал хожих 1 азтаныг газар дээрээс нь шууд тодруулах болно.
Мөн сугалаат худалдаанд орон нутгийн 7 салбар хамрагдаж байгаа онцлогийг харгалзан телемост хэлбэрийн шууд дамжуулалтыг хийхээр төлөвлөж байна. Нэгдүгээр шатны тохирол 2015 оны 09-р сарын 20-ны Ням гаригт 14:00 цагаас Хан-Уул дүүрэгт байрлах Номин Юнайтед их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулагдана.
Та бүхнийг азын тэнгэр ивээг.