Мөрөөдлөө бодит болго – Лизингийн худалдаа



Хүний хүсэл хязгааргүй гэдэг. Бид өдөр тутам зөндөө олон зүйлсийг хүсөж мөрөөдөж байдаг. Том ч жижиг ч аль нэгэн мөрөөдөлдөө хүрч чадсаны дараа бид өөртөө урамшиж дараагийн мөрөөдөл рүүгээ итгэл дүүрэн алхдаг.

Харин өнөөдөр Таны мөрөөдөл юу вэ?

Магадгүй хэрэглээд 10 гаруй жил болсон хөргөгч, бүрэн автомат угаалгын машинаар солино доо гэсэн хагас угаалгын машин, гэрийн тань хойморт байрлах дөрвөлжин зурагт, халах гэж уддаг хуучирсэн ширэмтэй плитка гээд бүгдийг нь орчин үеийн загварлаг, дэвшилтэт технологитой, байгаль орчинд ээлтэй бүтгээндэхүүнээр солих байж болох юм.

Эсвэл зарим тохиолдолд компьютераас ч илүү таны ажлыг амжуулах хамгийн сүүлийн үеийн ухаалаг утас уу?

Номин Электрониксийн хамт олон Таны эдгээр мөрөөдлүүдийг биелүүлэхэд туслах үүднээс хамгийн таатай нөхцөлтэй лизингийн худалдаа явуулж эхлээд байна. 

2 саяаас доош худалдан авалтанд урьдчилгаа төлбөргүй, 12 ба түүнээс дээш сарын хугацаанд Номин Карт ББСБ болон Хаан банкаар авбал сүүлийн 5 сарын хүүгийн төлбөргүй, Хасбанк эхний 1 сарын хүүгийн төлбөргүй авах боломжтой юм.

Материал хүлээн авах цэг: Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүр

Хугацаа: 2015 оны 7 сарын 31 дуустал

Бүрдүүлэх материал

1. Зээл хүссэн өргөдөл /маягт/

2. Ажлын газрын тодорхойлолт /маягт/

3. Зээлдэгчийн анкет, 2% цээж зураг

4. Цахим үнэмлэх, эх хувь, хуулбарын хамт

5. Хорооны тодорхойлолт

6. Орлого тодорхойлох баримтууд /дансны хуулга, НДДэвтэр г.м/

Жич: Банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн нөхцөл, бүрдүүлэх бичиг баримт өөр өөр байх учир дэлгэрэнгүй мэдээллийг дээрх байгууллагуудын вэбсайтаас харна уу. 


Сэтгэгдэл