“Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллагаар “НОМИН Холдинг” ХХК шалгарлаа



Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох, үйлдвэрлэгчийг эцсийн хэрэглэгчтэй холбох, иргэдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах “Улаанбаатар түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ жил 46 дахь жилдээ зохион байгуулагдаж, 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

"Мишээл Экспо" олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 9 дүгээр сарын 30-нд нээгдэж 4 өдөр үргэлжилсэн "Улаанбаатар Түншлэл-2021“ үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч ХХААХҮЯ, НЗДТГ, ЖДҮГ, МҮХАҮТ хамтран нийт 11 номинацаар сонгон шалгаруулав.

Ингээд “Хэрэглэгчдэд олон жил тасралтгүй чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн байгууллага" -аар  “НОМИН Холдинг” ХХК шалгарч цом өргөмжлөлөө гардан авлаа.

Үргэлж биднийг сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

Алтан Гадас одонт “НОМИН Холдинг” ХХК

2021.10.02

 


Сэтгэгдэл