“Өргөө амаржих газар”-ын хүсэлтийн дагуу бараа зөөврийн тэргүүд хандивлалаа



“НОМИН Холдинг” компани цар тахлын үед иргэд болоод төрийн үйлчилгээний байгууллагуудад хандсан тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсээр байгаа билээ. Энэ удаад КОВИД19-өөр өвдөж хэвтэн эмчлүүлж буй эх нярайн цай хоол зөөвөрлөхөд тулгамддаг асуудлаар “Өргөө амаржих газар”-ын хандсан хүсэлтийн дагуу эмнэлгийн захиргаанд бараа зөөврийн тэргүүдийг хандивлан хүлээлгэн өглөө.

“Өргөө амаржих газар”-т өдөрт 40-50 эмэгтэй ажарждаг ба сардаа 200 гаруй КОВИД-оор өвдсөн ээж нарт эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг ба удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж буй эх нярайн цай хоол зөөвөрлөх асуудалд тухайн хусэлтийн дагуу бага ч болов тусласандаа бид баяртай байна.

Монголын үрс маш олон болох болтугай. 2021.09.30