"УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2021" Олон Улсын Үзэсгэлэнд “НОМИН Холдинг ХХК” амжилттай оролцож байна.



Монгол Улсын Худалдааны 100 жилийн ойн хүрээнд "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2021" Олон Улсын Үзэсгэлэн Худалдаа 2021 оны 9-р сарын 30-ны өдөр амжилттай эхэллээ.

“НОМИН Холдинг” ХХК Худалдааны 100 жилийн ойн Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэдийнээ танил болсон бэлэн хувцасны THE NORTH FACE, DANIEL HETCHER, S’OLIVER брэндүүд, цахилгаан барааны BEKO, HITACHI , PHILIPS брэндүүд, барилгын материалын GROHE, AS CREATION брэндүүдээр оролцохоос гадна хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргээд удаагүй байгаа Wuliangye-Хятад архи, Belgian- Белги шоколад, Antigal- Аргентин дарс, Франц улсын дээд зэрэглэлийн үнэртэн JACOMO, Playboy брэндүүд болон CHANGAN AUTO брэндийн авто машинаар оролцож байгаа билээ.

  

  

“НОМИН Холдинг” компани Турк улсын тэргүүлэгч гэр ахуйн брэнд ENGLISH HOME брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн 9-р сард 2 салбарын нээлтээ амжилттай хийсэн отгон брэндээрээ мөн оролцож байгааг дуулгахад таатай байна.

 

НОМИН -той үргэлж хамт байдаг үнэнч хэрэглэгчид та бүхэн 10 сарын -н хүртэл 4 өдөр үргэлжлэх "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ - 2021" Олон Улсын Үзэсгэлэн Худалдаагаар зочлон, дэлхийн алдарт брэндүүдийн бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаж мэдээлэл авахыг урьж байна. Мөн та бүхэн үзэсгэлэнд оролцож байгаа брэндүүдийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авахыг хүсвэл eshop.nomin.mn сайтаар шууд худалдан авалт хийж 24-72цагт хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой.

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН Холдинг” ХХК