Үнэнч үйлчлүүлэгчдээ урамшуулах “Уухай 300” Баяр наадмын урамшуулалт худалдааны Супер азтан шагналаа гардан авлаа



        Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсний 100 жил, Улсын Их Дэлгүүрийн 100 жилийн ой энэ жил давхар тохиож байгаа билээ.

   “НОМИН Холдинг” ХХК-ийн зүгээс энэхүү ойн баяруудад зориулан үнэнч үйлчлүүлэгчдээ урамшуулах Уухай 300 Баяр наадмын урамшуулалт худалдааг Хүний хэрэгцээ цөм бүрэн уриан дор ард түмнээ хүнс болон бараагаар тасралтгүй хангаж байдаг НОМИН -гийн салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан 2021.06.18-2021.08.01 -ийн хооронд амжилттай зохион байгууллаа. Тус худалдаагаар сонгогдсон бараа бүтээгдэхүүнүүд 40% хүртэл хямдарч 55,555 төгрөгөөс дээш худалдан авалт бүрт сугалаанд оролцох эрх үүссэн.

 

    7 хоног бүр 60 саятанг тодруулж нийт 300 худалдан авагч тус бүр 1,000,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичгийг гардан авсан билээ. Мөн супер нэг азтан хөдөө орон нутгаас тодорч супер шагнал болох Changan CS 75 Plus авто машины түлхүүрээ өнөөдөр гардан авлаа.

Нийт тодорсон 300 саятан болон супер шагналын азтанд халуун баяр хүргэж сайн байхныг хүсэн ерөөе.

Манайхыг сонгон үйлчлүүлдэг үнэнч хэрэглэчид та бүхэндээ баярлалаа. 

 

АЛТАН ГАДАС ОДОНТ "НОМИН ХОЛДИНГ" ХХК

2021.08.06


Сэтгэгдэл