ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНД ЗОРИУЛАН ДАХИН ХАНДИВ ХҮРГҮҮЛЛЭЭ



КОВИД-19 хэмээх аюулт тахалтай тэмцэж, мянга мянган иргэнээ халуун гэр бүлд нь эдгээн илгээж буй Эрүүл Мэндийн салбарынхан цаг наргүй, амрах чөлөөгүй ажиллаж байгаа билээ. “НОМИН Холдинг” ХХК улсаас авч хэрэгжүүлж буй шат шатны арга хэмжээнүүдэд зориулан хандив тусламж тасралтгүй үзүүлж, тэдний ажилд бага ч болов дэмжлэг үзүүлэхийг зорьсоор байгаа.

Энэ удаад Короновируст халдварын үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд зориулан ашиглах 15 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эм, тариаг КОВИД -оор өвдсөн иргэдэд зориулж буйгаа илэрхийлэн ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд хийгдэж буй КОВИД-19 цар тахлын эсрэг ажлуудад манай компани хувь нэмрээ оруулах нь бидний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын нэгээхэн хэсэг байдаг ба хойшид ч ард түмний аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхантай хамтран ажилласаар байх болно.

Манай компани халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан заавар журмыг чандлан мөрдөж ирсэн бөгөөд “Номин Холдинг ХХК” нийт ажилчдын ажлын байрыг тогтвортой хадгалан ажиллаж байгаа билээ. Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ажилчдынхаа эрүүл мэндийг дээдлэн “Номингийн Ажилтан Номингийн Баялаг” уриан дор нийт 6,000 ажилтнууддаа зориулан “ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ” бэлгийн багцыг олгосоор байгаа билээ. 

Онцгой нөхцөл байдлын энэ хүнд цаг үед ард иргэдээ Хүнсээр хангах чиг үүргийн дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Үйлчилгээний салбарын компаниуд болон ажилтнууддаа баярлалаа.

АЛТАН ГАДАС ОДОНТ “НОМИН ХОЛДИНГ” ХХК      2021.07.19


Сэтгэгдэл