“ТОП 100” шагналуудаа гардан авлаа



   МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП100 аж ахуйн нэгжээ тодруулан алдаршуулдаг билээ. Энэ жилийн хувьд “ТОП100” аж ахуйн нэгжид манай Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Холдинг компаниуд шалгарч, 20 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 18 дах  жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа  дахин бататгалаа. Номин Тав Трейд ХХК, Номин Трейдинг ХХК, Номин Холдинг ХХК -иуд ТОП100 аж ахуйн нэгжийн шагналаа 2021.07.08 -ний өдөр нэр хүндтэйгээр гардаг авлаа.

 

   "НОМИН Холдинг" улсын хэмжээний ажиллагчдын 6%, Өргөн хэрэглээний барааны импортын 4%-г бүрдүүлж, жилд 60 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлдөг.

  Улаанбаатар хот болон 12 аймагт 64 дэлгүүртэй худалдааны хамгийн том үндэсний сүлжээ "НОМИН Тав Трейд" гадаад, дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгчидтэйгээ хамтран сард давхардсан тоогоор 2 сая гаруй худалдан авагчид үйлчилж, Улаанбаатар хот болон Орон нутгийн өргөн хэрэглээний барааны нэр төрлийг нэмэгдүүлэн, ханган нийлүүлэлтийг тогтвортой, чанар  аюулгүйн баталгаатай, хямд өртөгтэйгээр хүргэснээр Монгол улс даяар амьдрах өртөг буурч амьдралын чанар улам дээшлэхэд болон хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулж байна. 

  Монголчууд бидний амьдралд хэрэглэгддэг олон шинэлэг үйлчилгээ, хөгжил дэвшлийг ОМИН"-чууд анхлан нэвтрүүлсэн байна. Өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн систем, үнэнч хэрэглэгчийн урамшуулал, хямд үнэ, сэтгэл ханамжийн баталгаа гэхчилэн олон үйлчилгээнээс гадна НӨАТ-н урамшууллыг санаачлан, анхлан хэрэгжүүлснээр татварын тэгш шударга тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан, улс орныхоо хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

   Улс орны эдийн засаг, бизнесийн салбарт хүндхэн байгаа энэ цаг үед иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахаас гадна, компанийн нийт ажилчдаа хамгаалах бодлого баримтлан нэг ч ажилтан цомхотголгүй, цалин хөлсийг бууруулалгүй хоцроолгүй олгож, цар тахлын үеийг хамтдаа даван гарахын төлөө хичээн ажилласанаар 2020 оны Ажлын байраа хадгалсан “Шилдэг Татвар Төлөгч Компани” -иар шалгарсан.

   Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын ISO:9001, ISO:14001, OHS:45001 тогтолцоо гэсэн 3 -н стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн анхны сүлжээ дэлгүүр болсон бөгөөд энэ жил стандартуудаа дахин батламжилсан үйл явдал болжээ.

   Ардын Хувьсгалын 100 жилийн ой, Худалдааны салбар, Улсын Их Дэлгүүр үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр дээр баяр нэмж “НОМИН Холдинг” компани хийж бүтээсэн ажил, нийгэмд бүтээсэн үйлсээ өндрөөр үнэлүүлэн Төрийн дээд шагнал “АЛТАН ГАДАС ОДОН” хүртсэн сайхан мэдээтэй хамтатган энэхүү шагналуудаа гардан авч байна.

   Дээр дурьдсан ажлууд нь манай компанийн 5800 гаруй ажилтан албан хаагчдын хичээнгүй хөдөлмөр, тууштай сэтгэл, зүтгэлийн үр дүн, бид бүхний бахархал билээ.

Нийт үе үеийн НОМИНЧУУДДАА баярын мэнд хүргэе. 

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

НОМИН ХОЛДИНГ ХХК


Сэтгэгдэл