“SAP нэвтрүүлэлт”-н гэрээнд амжилттай гарын үсэг зурлаа



     "НОМИН Холдинг" ХХК нь 2019 онд дэлхийн шилдэг SAP S4/HANA  системийн лицензийг цогцоор нь худалдан авсан билээ. SAP S4/HANA систем нь байгуулллагын процесс, үйл ажиллагаа, хяналт, тайлан шинжилгээ зэргийг удирдах дэлхийн шилдэг компануудын ашигладаг тэргүүний систем юм. 2020 онд SAP программыг нэвртрүүлэх тендэр зарлаж БНХАУ“Tencent Cloud Computing” болон “QZing Technology” -г сонгон шалгаруулж хамтран ажиллахаар болсон. Энэ бүх хугацаанд SAP төслийн баг нь төсөлтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийж ирсэн ба энэ оны 5 -р сарын 21 -ны өдөр "НОМИН Холдинг" ХХК -н гүйцэтгэх захирал Я.Наваан болон Tencent Cloud Computing -н Азийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Zhao Jian Nan нар “SAP нэвтрүүлэлт”-н гэрээнд амжилттай гарын үсэг зурлаа. Цар тахлын улмаас гарын үсэг зурах үйл ажиллагааг талууд цахимаар зохион байгууллаа.

     НОМИН -чууд бид бүхэн үйл ажиллагаандаа уг системийг нэвтрүүлснээр дижитал шилжилтийг хийх ба дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох, ажилчдын гараар хийгдэж цаг зарцуулдаг ажлуудыг хөнгөвчлөх, хамгийн гол нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилттой юм.

     Хурлын үеэр Номин Холдинг компанийн гүйцэтгэх захирал хэлэхдээ:

"НОМИН Холдинг" компани нь 2020 онд дэлхийн программ хангамжийн тэргүүлэгч SAP системийг худалдан авч хөрөнгө оруулалт хийж, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэр гаргаж энэхүү төслийг эхлүүлсэн. Энэхүү төслийг эхлүүлсэн гол удирдлагын багийн гишүүд энэ өрөөнд өнөөдөр хамтдаа цуглан нэвтрүүлэлтийн төслийн үйл ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байгаад бид маш их баяртай байна.

     "НОМИН Холдинг" компани нь Mонголын худалдаа бизнесийн зах зээлд тэргүүлэгч компанийн нэг, бид сүүлийн он жилүүдэд худалдааны салбарт маш эрчтэйгээр тэлэлт өргөжилтийг хийж байгаа, тэргүүлэгчийн байр сууриа улам нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байна. Цаашдаа бид зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалахын зэрэгцээ олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц компани болон өсөн өргөжих алсын гараа, стратеги төлөвлөгөөнийхөө дагуу энэхүү хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргасан. SAP программыг амжилттай нэвтрүүлснээр манай компанийн бизнес процесс, тайлан нэгтгэл, стандарт Олон улсын шилдэг туршлагуудтай нийцэж, бидний үйл ажиллагаа хурдацтай, тогтвортой өсөх боломж бий болно гэж харж байна. "НОМИН Холдинг" ХХК нь Монголдоо анх удаа SAP S/4HANA программыг цогцоор нь нэвтрүүлэх гэж байгаа тул энэхүү төсөлд өндөр ач холбогдож өгч нэвтрүүлэгч компанийг сонгоход багагүй хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцууллаа.

     Хэдийгээр 2020 онд Монгол улс болон Олон улсын хэмжээнд цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа хумигдмал байсан ч бид мэдээлэл технологийн чиглэлээр дэлхийд томоохон байр суурь эзэлдэг компанитай хамтран ажиллах гэрээ байгуулах зөвшилцөлд хүрээд байна. Tencent  компанитай хамтран мэдээлэл технологийн клауд үйлчилгээг авч байгаагаас гадна SAP компанийн платинум партнер Qzing компанийн систем нэвтрүүлэлтийн туршлага, бизнес процессд анализ хийж сайжруулах туршлагууд бидэнд үнэтэй хувь нэмэр оруулснаар энэ төсөл маань илүү амжилттай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга хэлбэрээр хийгдэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

     Ирэх онд манай "НОМИН Холдинг" ХХК-ны 30 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн хүрээнд SAP төсөл нь бидний 30 жилийн ойн босгон дээр хийгдэж байгаа томоохон шинэчлэлт, өөрчлөлтийг авчрах төсөл юм. Мөн түүнчлэн цар тахлын нөхцөл байдал намжиж Монгол Улс ковидын эсрэг вакцинд өндөр хувьтай буюу 90 -с дээш хувь (5 сарын 21-ны байдлаар) хамрагдаад байна. Удахгүй эдийн засаг, бизнесийн орчин сэргэж, эрчтэйгээр өсөн дэвжихэд бид бэлтгэлтэй байж, амжилт гаргана гэдэгт манай компани бүрэн дүүрэн итгэлтэй байна. Энд байгаа нийт баг хамт олон, хамтрагч түнш та бүхэндээ амжилт хүсч байна.

     Хурлын үеэр Tencent Cloud компанийн Азийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Zhao Jian Nan хэлэхдээ:

     Эрхэм хүндэт Я.Наваан захирал болон "НОМИН Холдинг"  компанийн ажилчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

     Өнөөдөр энэхүү хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна. Дэлхий нийт цар тахлын хүнд нөхцөл байдалд байгаа хэдий ч цахимаар энэхүү хурлыг зохион байгуулж буй хамтран ажиллагч та бүхэндээ баярлалаа. Монгол болон Хятад хоёр улс нь удаан хугацааны турш худалдааны найрсаг түншүүд байж ирсэн. Tencent болон Qzing компаниуд нь Олон Улсыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, улсдаа тэргүүлэгч компаниуд юм. "НОМИН Холдинг"  ХХК нь мөн улсдаа худалдааны салбарт тэргүүлэгч компани гэж ойлгож байгаа. Энэхүү гурвалсан гэрээ зурах үйл ажиллагаа маань гурван компанийн хамтын харилцаа урт удаан хугацаанд амжилттай үргэлжлэх эхлэл гэдэгт итгэлтэй байна. Tencent компани нь БНХАУ -д томоохонд тооцогдох дэлгүүрүүд болох JD.com, Pingduoduo зэрэг онлайн худалдааны платформ, мөн Зүүн Азийн Seven Eleven зэрэг дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг. Тиймээс бид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

     Төгсгөлд нь Тенсент Клауд компанийн Стратегиийн хэлтсийн ахлах менежер June Kim : 

     Tencent компани нь Олон Улсын хамтрагч түншүүдтэй хамтын ажиллаагааны гэрээ байгуулахдаа тухайн улстай харилцан зочилон том хэмжээний нээлтийн ажиллагаа зохион байгуулдаг. Цар тахлын улмаас "Тенсент Клауд" компани "НОМИН Холдинг" ХХК-ны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж хамтран ажиллах гэрээгээ зурах боломж олдоогүй ч нөхцөл байдалд тааруулж гэрээ зурах үйл ажиллагааг цахимаар амжилттай зохион байгуулж байгааг онцолмоор байна. Цар тахлын нөхцөл байдал намдахаар "НОМИН Холдинг" компаний хамт олон Tencent компани дээр ирж зочлоорой хэмээн урьж байна, бид ч мөн Монголд очиж хамтын ажиллагаа, бизнесээ улам өргөжүүлэх хүсэлтэй байна. Баярлалаа.

     Эцэст нь Хүндэт Номинчуудаа хандаж уриалмаар байна!

     Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажилтан бүрийн оролцоо маш чухал тул та бүхэн идэвхи санаачлагатай, өндөр оролцоотой байж, хамтран ажиллахыг компанийн удирдлагуудын зүгээс болон SAP төслийн багийн зүгээс чин сэтгэлээсээ хүсч, уриалж байна.