НОМИН ХОЛДИНГ ХХК “ТОП 100 - 2020” шалгаруулалтад Худалдаа, үйлчилгээний салбараа өнгөлж амжилтаа дахин бататгалаа



      МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП100 аж ахуйн нэгжээ тодруулан алдаршуулдаг билээ. Энэ жилийн хувьд  2020 оны “ТОП100” аж ахуйн нэгжид Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Холдинг компаниуд шалгарч, 20 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 18 дах  жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа  дахин бататгалаа. Номин Тав Трейд ХХК нь 2020 оны ТОП100 аж ахуйн нэгжийн 14 -р байранд, Номин Трейдинг ХХК 55 -р байранд, Номин Холдинг ХХК 70 -р байранд тус тус  эрэмбэлэгдлээ.

  Бид хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх систем, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлж, 2020 оны байдлаар хамгийн олон буюу 62 сүлжээ дэлгүүр, хагас сая орчим Номин Бонус карт хэрэглэгчидтэй, 5900 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын нийт импортын 4,2 хувийг бүрдүүлж, олон улсын 280 орчим брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ итгэлтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлсээр байна. Мөн бид 2020 онд улсын төсөвт 54 гаруй тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн нь 640 хүүхдийн 14 сургууль барих төсөвтэй тэнцэх юм.

    Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ТАВАН БАТАЛГАА -г ханган ажиллаж байна.

   Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.

    ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

НОМИН ХОЛДИНГ ХХК

2021.06.28


Сэтгэгдэл