МУ-н Худалдааны салбарын 100жилийн ойд зориулсан “Ногоон Зурвас” нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо



  Нэг мод тарихад нэг насны буян хураадаг хэмээн ярьдаг билээ. “НОМИН Холдинг” ХХК -ийн хувьд жил бүр ЭКО НОМИНЧУУД мод тарих аяныг зохион байгуулж заншсан. Энэ аяны хүрээнд өнгөрсөн онд “Ид Шидийн Орон” хүүхдийн байгууллагат 300 гаруй мод, Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй , Хан-Уул Дүүрэгт болон томоохон сүлжээ дэлгүүрүүдийнхээ орчинг сайжруулж, моджуулах ажил зохион байгуулж 600 гаруй суулгац, 20 орчим гацуур мод тарьсан байна.

 Энэ онд Монгол Улсад Худалдааны байгууллага үүсэж хөгжсний 100 жил, “Улсын Их Дэлгүүр” үүсэж хөгжсөний 100 жилийн ой давхар тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр ХХААХҮЯ”, “ГХЯ, НЗДТГ”, “МҮХАҮТболон “НОМИН Холдинг” ХХК хамтран Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд "Ногоон зурвас" байгуулах үйл ажиллагааны нээлтийг зохион байгуулж 380 гаруй нарс модыг суулгалаа.

  Ирэх онд “НОМИН Холдинг “ ХХК -ийн 30 жил тохиож байгаатай холбогдуулан ЭКО НОМИНЧУУД аяныг илүү өргөн хүрээнд хөдөө орон нутгуудад ойн төгөл байгуулах ажил хийж эхлүүлэх, хойч үедээ Эко орчин өвлүүлэн үлдээх их ажлыг санаачлан хийж зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

2021/05/27