НОМИН Холдинг ХХК “АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа



Монголын татварын албанаас жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлж татварын хууль тогтоомжоо биелүүлж, төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэхүү шалгаруулалтанд Худалдааны салбараас ”НОМИН Холдинг” ХХК “АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.

"НОМИН Холдинг" ХХК нь 400 гаруй мэргэжлийн чиглэлээр 5600 гаруй ажлын байрыг бий болгож Монгол Улсын Хөдөлмөрийн зах зээлийн 0,4%-г эзлэж байна. Хүний нөөцийн бодлогын хувьд гүйцэтгэх түвшний ажлын байранд идэвхитэй ажил хайгч иргэдээс гадна, 40-с дээш насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй, боловсролгүй иргэдийг тэгш эрхтэйгээр тогтвортой ажлын байраар хангах бодлого баримтлан ажилладаг. Бид "Ковид-19" цар тахлын үед ажлын байрны цомхтгол хийхгүй болохоо албан ёсоор мэдэгдсэн төдийгүй 2020 онд 560 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон билээ.

Жил бүр ажилтнуудаа чадавхжуулж хөгжүүлэх сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж,  буцалтгүй тусламж дэмжлэгүүдийг үзүүлдэг билээ. Цар тахлын үед ард иргэдээ хүнсээр хангах үүргээ биелүүлэн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтнууддаа “Номингийн Ажилтан Номингийн Баялаг” аяныг зохион байгуулж 100 гаруй сая төгрөгийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн олгож, “Ковидын эрсдлийн даатгал” -д хамруулаад байна.

Бидний хичээл зүтгэлийг үнэлэн “ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ” -ээр шалгаруулсанд манай компанийн зүгээс талархан хүлээн авч “НОМИН Холдинг” ХХК-н зүгээс нийт эрхэм татвар төлөгчид иргэд, аж ахуйн нэгжүүд та бүхэндээ татвар төлөгчдийн өдрийн мэндийг хүргэе.