Нийт ажилтнууддаа “ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮН” бэлгийн багц олголоо



Манай компани халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан заавар журмыг чандлан мөрдөж ирсэн бөгөөд УБ хотын нийт ажилчид дархлаажуулалтын 1-р тунд 100%  хамрагдаж, тэдний 50% нь  дархлаажуулалтын  2-р тунд хамрагдсан байна.

“Номин Холдинг ХХК” нь нийт ажилчдын ажлын байрыг тогтвортой хадгалан ажиллаж байгаа билээ. Мөн Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ажилчдынхаа эрүүл мэндийг дээдлэн Номингийн Ажилтан Номингийн Баялаг уриан дор нийт 6000 ажилтнууддаа зориулан 100 гаруй сая төгрөгийн төсөвөөр “ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ” бэлгийн багц олгож тэдэнд болон тэдний гэр бүлийн дархлааг дэмжих ажлыг амжилттай зохион байгуулж байна.

 

Манай компани цар тахлын нөхцөл байдалд ард иргэдийн бараа хангамжийг тасалдуулахгүй чанартай найдвартай хүргэх үүргээ нэр төртэй тасралтгүй гүйцэтгэх үүргээ ухамсарлан эрхэм хэрэглэгч үйлчлүүлэгчдээ аюулгүй эрүүл орчинд тав тухтай үйлчлүүлэх боломжоор хангахын төлөө Улсын Онцгой Байдлын комисс -ын заавар журмыг чандлан мөрдөж ажилласаар байна.  

Иргэд та бүхэн өөрийгөө болон хайртай гэр бүл, ойр дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалж #КовидгүйЗуны төлөө дархлаагаа дэмжиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг “Номин Холдинг” ХХК -ийн нийт хамт олны зүгээс ард иргэд, хүндэт үйлчлүүлэгч нартаа уриалж байна.

 

#БидХамтдааДавна

#НомингийнАжилтанНомингийнБаялаг

#ДархлаагааДэмжье


Сэтгэгдэл