Ковид19 -р өвдсөн иргэдийн эмчилгээнд зориулан хандив хүргүүллээ



Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед “Эрүүл Мэндийн Яам” болон “Улсын Онцгой Комисс”-оос санаачлан хэрэгжүүлж буй шат шатны арга хэмжээнүүдэд зориулан “Номин Холдинг” ХХК нөөц боломжоо ашиглан хандив тусламж үзүүлсээр байгаа билээ.

Энэ удаад ч мөн Ковид19 -р өвдсөн иргэдийн хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу  эмчлүүлэгчдэд хэрэглэгдэх эрүүл мэндийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний багцуудыг хандивлаж ХУД-ийн Худалдаа Үйлдвэр Үйлчилгээний Газар -т хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд хийгдэж буй цар тахлын эсрэг ажлуудад манай компани хувь нэмрээ оруулж оролцож явах нь бидний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх хамгийн том ажлууд байдаг билээ. Хойшд ч манай компани ард түмний аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж цар тахлын голомтод ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн газрын ажилтан, албан хаагчдыг дэмжиж, хамтран ажиллах болно.