ХЭРЭГЦЭЭТ БАРААГАА ХҮРГҮҮЛЭЭД АВНА УУ



Номин Холдинг ХХК -аас цар тахлын нөхцөл байдалд ард иргэдийнхээ бараа хангамжийг тасалдуулахгүй чанартай, найдвартай хүргэх үүргээ нэр төртэй тасралтгүй гүйцэтгэж “Номин Сүлжээ” дэлгүүрүүд хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй, тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгохоор Улсын Онцгой Байдлын Комисс -ын заавар журмыг чандлан мөрдөж цаг тутамд цэвэрлэгээ, 7 хоног тутамд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж хэвшсэн билээ.

Монгол улс орон даяар тархсан 62 сүлжээ дэлгүүрийн ажилтан албан хаагчдаас эхний ээлжинд УБ хотын нийт ажилчдын 95%-г вакцинжуулалтанд хамруулсан төдийгүй бүх шатны ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан үйлчлүүлэгчиддээ улам найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлээд байна. 

 

Мөн манай https://eshop.nomin.mn/ худалдааны цахим дэлгүүр маань 40.000 гаруй нэр төрлийн хүнс болон хүнс бус хэрэгцээт барааг та бүхнийхээ хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хямдрал урамшууллын хамтаар санал болгож худалдаалдаг тул энэ хөл хорионы үед онцын шаардлагагүй бол гадуур гаралгүй өөрт хэрэгцээтэй бараанаас сонголтоо хийж, хүссэн газраа 24-72 цагийн хооронд хүргүүлэн авах боломжтой. Хүргэлтийн ажилчид 100 хувь вакциндаа хамрагдаж, 3 хоног тутамд шинжилгээнд хамрагдаж байгаа тул танд хамгийн найдвартай, аюулгүй үйлчилгээг үзүүлж байна.

Та Номин цахим дэлгүүрээс үйлчлүүлэхдээ хамгийн том лояалти хөтөлбөр болох Номин бонус картаа ашиглан 3-10 хувийн бонус хуримтлуулах болон ашиглах давуу талтай.

Иймд та бүхэн хэрэгцээт бараагаа онлайнаар захиалан гэртээ хүргүүлэн авч хайртай дотнын хүмүүсээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байна. 

 

Сайтаар зочлох: https://eshop.nomin.mn/

 


Сэтгэгдэл