"Улсын Их Дэлгүүр Таны Дурсамжинд" гэрэл зургийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа



Улсын Их Дэлгүүрийн түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Номин Холдинг ХХК -аас 100 жилийн ойд зориулан "Улсын Их Дэлгүүр Таны Дурсамжинд" гэрэл зургийн уралдааныг 2021.03.03 - 2021.03.26 хүртэл зарлаж marketing@nomin.net хаягаар гэрэл зургийг богино хэмжээний тайлбарын хамтаар хүлээн авч амжилттай зохион байгуулж, шилдэг зургийн эздийг тодрууллаа. Өндөр хоршооноос Улсын Их Дэлгүүр хүртэлх 100 жилийн хугацаанд Монголчууд бидний нийгэм соёл, ахуй амьдралд ямар өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож буйг ирээдүй хойч үедээ таниулах, түүхэн гэрэл зургийн цоморлог болгон өв соёлоо хадгалан үлдээх нь уралдааны зорилго байлаа. Уралдаанд 109 оролцогч өөрсдийн ховор нандин, түүхэн дурсамж агуулсан 141 зураг ирүүллээ. Зураг бүр өөр өөрийн үнэ цэнэ, түүхэн үйл явдлыг илэрхийлсэн учир шалгаруулалт явуулахад тун хэцүү байсныг 5 шүүгчдийн зүгээс уламжилсан билээ. Ингээд уралдааны дүнг та бүхэнд танилцуулж байна.

Тэргүүн байранд: Өндөр хоршооноос эхлэн ажиллаж байсан, Улсын их дэлгүүрийн ууган ажилчдын нэг Аюушийн Цэрмаа гуайн зурагнууд шалгарч 1.000.000 төгрөгийн эрхийн бичгээр шагнагдлаа. Цэрмаа гуай УИД-ийн тэргүүний ажилтан байсан бөгөөд Ардын хувьсгалын 50, 60 -н жилийн ойн медалиуд, Улаанбаатар хотын худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгийг хоёр удаа, Улсын худалдааны тэргүүний ажилтан 5,6 5 -н жилийн гавшгайч зэрэг олон гавьяа шагналаар шагнагдаж байжээ.

       

Дэд байр: 1976-1997 оны хооронд Улсын Их Дэлгүүрт ажиллаж байсан Түдэвбазарын Мөнгөнцэцэг гуайн зурагнууд шалгарч 700.000 төгрөгийн эрхийн бичгээр шагнагдлаа.

    

 

Гутгаар байр: 1963 оноос 1974 он хүртэлх хугацаанд 3 -р давхрын бэлэн хувцас, даавууны тасгийн кассаар ажиллаж байсан Самдарийн Бүүдээ гуайн 1986 онд даруулсан зураг шалгарч 500.000 төгрөгийн эрхийн бичгээр тус тус шагнагдлаа.   

    

 

Уралдаанд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдод баярлаж талархсанаа илэрхийлэн амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг Номин Холдинг ХХК -ийн зүгээс хүргэж байна. Бидэнд ирүүлсэн бүтээлүүдийг “Nomin Holding болон Улсын Их Дэлгүүр" Фэйсбүүк пэйж хуудас дээр байршуулан олон нийтэд үзүүлж сонирхууллаа.


Сэтгэгдэл