ХАРИЛЦАГЧ ТА БАРААТАЙ ХОЛБООТОЙ БҮХ АСУУДЛАА VENDOR.NOMIN.MN ВЭБ-ЭЭР ХЯЛБАРЧЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО



Номин Холдинг ХХК нь Харилцагч түншүүд та бүхэнтэй урт хугацааны амжилттай хамтын ажиллагаанд үргэлж таатай байдаг билээ.

Бидний цаашдын хамтын ажиллагааг улам үр бүтээлтэй сайжруулах, мэдээлэл солилцоог хурдтай болгохын тулд харилцагч та бүхэн өөрийн бараатай холбоотой мэдээллийг цахимаар хянах, тооцоо нийлэх, захиалга хийж хянах, бараа буцаалт, хугацааны мэдэгдлийг харах, шинэ барааны үнийн хүсэлт илгээх гэх мэт олон үйлдлийг нэг дор шуурхай хийх боломжтой веб портал VENDOR.NOMIN.MN системийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Та бүхэн захиалга, төлбөр тооцоотой холбоотой бүх мэдээллийг уг системээс авч ашиглаж байгаад бид бүхэн баяртай байна. Бид энэхүү системийг улам өргөжүүлэн сайжруулах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд дараагийн шат болох шинээр ҮНИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ модулийг ашиглахад бэлэн болгож шинэчиллээ. Энэхүү модуль нь үнийн өөрчлөлтийг хүссэн үедээ онлайнаар хариуцсан нийлүүлэлтийн менежер лүү илгээх бөгөөд тухайн менежер болон ахлах менежер баталснаар үнийг шууд татан авч заасан огнооноос эхлэн шинэчлэх боломжтой болсон. 

Та VENDOR.NOMIN.MN веб хуудас руу нэвтрэхэд

Бүртгэлтэй хэрэглэгч бол : Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулах системд нэвтэрнэ. Бүртгэлгүй хэрэглэгч бол: Харилцагчийн тооцооны нягтлантай холбогдон бүртгэлээ хийлгэн системд нэвтрэх нэр нууц үгээ авна. 

Системд нэвтэрсний дараа нүүр хуудас нь дараах байдалтай харагдана.

Бүртгэгдсэн нягтлан нь өөрийн салбарын захиалга шалгах ажилтан буюу Худалдааны төлөөлөгчийг системд "Худалдааны төлөөлөгч" цонхонд бүртгэж, нэвтрэх нэр нууц үгийг өгснөөр худалдааны төлөөлөгч нь захиалга, буцаалтын хүсэлт, хугацааны мэдэгдлийг салбаруудаас илгээсэн даруйд харах, баталгаажуулах, хэвлэх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  1800-2888 дугаараас лавлана уу!


Сэтгэгдэл