SHAREBOX хандивын аяны хоёр дахь ээлжийн хүнсний бүтээгдэхүүнийг Харилцааны хөгжил ТББ-д хандивлалаа.



Номин Холдинг ХХК-ийн санаачилсан #SHARE_BOX хандивын аяны хоёр дахь ээлжийн хүнсний бүтээгдэхүүн эздэдээ очлоо.

Номин Холдинг ХХК-ийн "Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн хот, хөдөө орон нутгийн 60 салбартаа үйлчлүүлэгчид болон Номин Холдинг ХХК-ийн ажилтан албан хаагчдын дунд #Хайр_Хуваалцахаас_Эхэлдэг уриан дор хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилго бүхий #ShareBox хандивын аяныг 2020.11.13-наас эхлэн зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү аяны хүрээнд эхний ээлжинд УБ хотын салбаруудад хандивт цугларсан хагас тонн хүнсний бүтээгдэхүүнийг Лантуун Дохио ТББ-ын  Ид шидийн орон 2 хүүхэд хамгаалах байранд хандивласан бол хоёр дахь ээлжийн 500 кг орчим хүнсний бүтээгдэхүүнийг Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia-ийн "Хүүхэд хөгжүүлэх" төслийг хамтран хэрэгжүүлэгч "Харилцааны Хөгжил Төв ТББ"-д хандивлалаа.

Харин хөдөө орон нутгийн салбарууд тухайн орон нутгийн ЗДТГ, Нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтнүүдээр дамжуулан зорилтод бүлгийн иргэдэд хүнсний хандив тусламжийг тус тус хүргэсээр байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

#БидХамтдааДавна

#ХайрХуваалцахаасЭхэлдэг


Сэтгэгдэл