Номин Холдинг ХХК-ийн санаачилсан SHAREBOX хандивын аяны эхний ээлжийн хүнсний бүтээгдэхүүн эздэдээ очлоо.



Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн нэг, 100% үндэсний хөрөнгө оруулалттай  Номин Холдинг ХХК-ийн  "Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн хот, хөдөө орон нутгийн бүх салбарууд нь  энэ цаг үед тулгараад буй цар тахлын онцгой нөхцөл байдалтай хатуу хөл хорионы үед ард иргэдээ “Хүнсээр хангах” хариуцлагатай чиг үүргийн дагуу тасралтгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулахын сацуу нийт 60 гаруй сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчид болон Номин Холдинг ХХК-ийн ажилтан албан хаагчдын дунд  “Хайр хуваалцахаас эхэлнэ” уриан дор хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд зориулж хүнсний бараа бүтээгдэхүүний хандив цуглуулах зорилго бүхий “Хуваалцах хайрцаг” хандивын аяныг 2020.11.13-наас эхлэн ажиллуулсан байна.

Энэхүү аяны хүрээнд нийтдээ нийслэл болон орон нутаг дах 60 гаруй салбарт 1.2 тонн хүнсний бараа бүтээгдэхүүн хандиваар цуглаж,  Улаанбаатар хотын 33 салбарт хандиваар цугларсан 500кг  хүнсний бараа бүтээгдэхүүнийг Лантуун дохио ТББ- ын  Ид шидийн орон-2 хүүхэд хамгаалах байрт хүлээлгэн өгч, хамгаалах байрны хүүхдүүд болон хоол хүнсээр хязгаарлагдмал зорилтот бүлгийн өрхүүдэд хандивлах ажлыг зохион байгуулжээ.

Харин хөдөө орон нутгийн салбарууд тухайн орон нутгийн ЗДТГ, Нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтнүүдээр дамжуулан зорилтод бүлгийн иргэдэд хүнсний хандив тусламжийг тус тус хүргүүлсэн байна.

Та бүхэн хандивын аянд идэвхтэй оролцож чин сэтгэлийн тусламж үзүүлж, хандив тусламж гарцаагүй хэрэгтэй байгаа зорилтот айл өрхүүдэд итгэлийн дэм болохыг уриалж байна. Энэхүү Sharebox хандивын аян нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хатуу хөл хорио цуцлагдах хүртэлх хугацаанд хэрэгжих тул ба бүхэн Номин сүлжээ дэлгүүрийн аль ч салбараар үйлчлүүлээд гарсан энэхүү хайрцагт хандив өргөх боломжтой юм байна. 

#ХАЙР_ХУВААЛЦАХААС_ЭХЭЛДЭГ

#БИД_ХАМТДАА_ДАВНА

Аяны талаар илүү дэлгэрэнгүйг:  https://www.facebook.com/NominHoldingOfficial/photos/a.839794972716687/3893353434027477/


Сэтгэгдэл