Номин сүлжээ дэлгүүрүүд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.



Үндэсний томоохон "Номин Сүлжээ Дэлгүүр"-ийн хот, хөдөө орон нутгийн бүх салбарууд нь  энэ цаг үед тулгараад буй Онцгой нөхцөл байдлын үед ард иргэдээ “Хүнсээр хангах” хариуцлагатай чиг үүргийнхээ дагуу УОК-оос өгч буй урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийж, хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

УОК-оос өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, бүх салбарууддаа гар ариутгагч, халуун хэмжигч байршуулан, үйлчлүүлэгч хоорондын зайг 1,5 метр байхаар зохицуулалт хийж,  зөвхөн амны хаалттай хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэн нийт  хэрэглэгч үйлчлүүлэгчдийг аюулгүй орчинд худалдан авалт хийх боломжоор ханган ажиллаж байна.

Мөн Номин сүлжээ дэлгүүрүүдийн хувьд үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсгэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн байгаа бөгөөд үйлчлүүлэгч та бүхэн амны хаалтаа зүүж болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхад онцгой анхаарч, хувийн ариун цэвэрээ сайтар сахин, маскаа зүүж, ЭМЯ болон бусад байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн, баттай эх сурвалж бүхий мэдээ мэдээлэлд  анхааран худал мэдээнд автахгүй байж, УОК-оос өгч буй заавар зөвлөмжийг даган сэтгэл санаагаа тайван байлгахыг уриалж байна.


Сэтгэгдэл