“BLACK FRIDAY” ГЭЖ ЮУ ВЭ?



 

Бидний хэлж заншсан "Хар Баасан гараг"-ийг чухам юуны учир ийн нэрлэх болсныг та мэдэх үү? Тун удахгүй Номин-Цахим дэлгүүрт энэ жилийн хамгийн том хямдрал “Online Black Sale” эхлэх болсонтой холбогдуулан энэ өдөр хэрхэн үүссэн тухай түүхийг хүргэж байна.

АНУ-аас үүсэлтэй энэ өдрийн нэрний гарал үүслийг илтгэх тодорхой түүх байхгүй ч ойлгоход туслах хэд хэдэн үйл явдлууд бий.

1950-аад оноос хойш Талархлын баяр нь бүх нийтээрээ амардаг өдөр бөгөөд ажилчид дараалан дөрөв хоног амрахын тулд өвдсөн гэх нэрээр ажил таслах нь элбэг болсныг хар баасан гараг гэж нэрлэж байсан байна.

Мөн жил бүрийн энэ өдөр дэлгүүрт гэмт хэрэг их гардагтай холбогдуулан Филадельфи мужийн цагдаа нар хоорондоо энэ өдрийг хар баасан гараг хэмээн нэрийддэг байжээ.

Харин 1980-аад оноос хойш худалдаачид жилийнхээ алдагдалтай ажилласан өдрүүдийг улаан өнгөөр, харин хамгийн их орлого олсон өдрүүдээ хараар дэвтэртээ тэмдэглэж байсан нь "хар баасан гараг"-ыг түгээмэл хэллэг болоход нөлөөлсөн байдаг.

Дээр дурдсанчлан энэ нэршил нь анх 1950-аад онд дэлгэрсэн боловч сүүлийн 15 жилийн турш дэлхий даяар тархан тогтмол хэрэглэгдэж байгаа билээ.  Тодруулбал 2005 оноос хойш жил бүрийн энэ үед АНУ-ын дэлгүүрүүдийн хамгийн их худалдан авалт хийгддэг, их ачаалалтай өдөр болсон тул борлуулагч болон худалдааны компаниуд энэ өдөр цочир хямдрал зарладаг. Түүгээр ч барахгүй их дэлгүүрүүд хямдралтай өдрөө өглөөний 06:00 цагт үүдээ нээхэд ард иргэд зуу, зуугаараа дараалан зогссон байдаг бөгөөд жил ирэх тусам энэ эрэлт хэрэгцээ ихэссэний улмаас дэлгүүр нээх цаг урагшилсаар 2011 онд зарим алдарт их дэлгүүрүүд түүхэнд анх удаа шөнийн 00:00 цагт хаалгаа нээсэн байдаг.

Цаашлаад дэлгүүрээс хүссэн бараагаа хямд үнээр авахыг туйлдаа хүртэл хүссэн иргэд дэлгүүрийн гадаа майхантай хүртэл хонож, дэлгүүр онгойход яаран сандран чихэлдэн орж, тэр бүү хэл худалдан авагчдын дунд зодоон үүсэж, хүчирхийлэл ихэссэн байдаг. Жишээ нь 2006 оноос хойш АНУ-д 12 хүн нас барж, 117 хүн гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгджээ. Харин одоо технологийн хөгжлийн тусламжтай бүх зүйлийг цахимаар шийдэх боломжтой болсон тул дээр дурдсан зүйл тохиолдохгүй гэдэг нь тун сайн хэрэг шүү.

2020.11.11-11.19 хүртэл Номин-Цахим дэлүүрт сонгогдсон бараа 80% хүртэл хямдарч, ХЯМДРАЛЫН ШУУРГА эхлүүлэх гэж байна. Та энэ өдрийг календар дээрээ тэмдэглээд, бодит хямдралыг бүү алдаарай. Танд амжилт хүсье.

 

 


Сэтгэгдэл