“НОМИН” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН БҮХ САЛБАРУУДААР “99 САЯТАН, 99000 БОНУС ОНОО”-той НААДМЫН НЭГДСЭН УРАМШУУЛАЛТ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.



Хүннү гүрэн үүссэний 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан Эрийн 3 наадмаар “99 САЯТАН”-аар байлж, нийт 99ш 1,000,000 төгрөгт бараа авах эрхийн бичиг болон “99,000 бонус” оноог бэлэглэх урамшуулалт хөтөлбөр 2020.06.18-ний өдөр  эхэлсэн билээ.

Энэхүү урамшуулалт хөтөлбөр нь 2020.06.18- 2020.07.30-ны өдрийг дуустал Номин Сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудад явагдах бөгөөд уг хугацаанд 55,555 төгрөгийн худалдан авалт тутамд урамшууллын 1 эрх олгогдох юм. Урамшуулалт хөтөлбөрт хамрагдах эрх бүхий хэрэглэгчдийн дунд нийтдээ 6 удаагийн шууд тохирлоор 99ш саятанг шалгаруулна.

 

Мөн Номин Бонус карттай хэрэглэгчдийн 2020.06.18-2020.07.30-ны өдрүүдэд хийсэн худалдан авалтын дүн нь нийлээд 2,229,000 төгрөг болон түүнээс дээш болоход л 99,000 бонус оноог таны бонус картанд бэлэглэж байна. 

Дээрхи урамшуулал дээр нэмээд Номин Электроникс, Номин Хоумстайл салбарууд үнийн дүнгээс хамаарсан ваучертай худалдаа болон Номин сүлжээ дэлгүүрийн салбаруудаар хүнс болон хүнс бус сонгогдсон бараа бүтээгдэхүүн 40% хүртэл хямдралтай гээд олон олон бэлэгтэй, хямдралтай, урамшуулалтай худалдааг зорьж үйлчлүүлэхийг эрхэм хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна.

Урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800 2888 дугаараас лавлана уу.


Сэтгэгдэл