“Номин Холдинг” ХХК-аас Нийслэлийн Онцгой байдлын газарт талархал илэрхийллээ.



Өнгөрөгч сард  Монгол улсын ууган дэлгүүр “УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР”-т  галын аюул учирч, их хэмжээний хохирол учирсан харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.  Учирсан гэнэтийн аюулыг таслан зогсооход  түргэн шуурхай арга хэмжээг цаг алдалгүй авч, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хохироолгүй авран хамгаалсан Нийслэлийн Онцгой Байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнд Номин Холдинг ХХК-ийн зүгээс гүн талархал илэрхийлж, Улсын Их Дэлгүүрийнхээ сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжисийг талархлын бичгийн хамт өргөн барьлаа.

 Улсын Их Дэлгүүрийн сэргээн босголтод зориулан гаргаж буй бэлгийн карт нь Номин сүлжээ дэлгүүрийн бүх салбаруудад худалдаалагдаж эхэлсэн байгаа бөгөөд энэхүү бэлгийн картын худалдан авалтын нийт үнийн дүнгийн тодорхой хувь нь Номин Холдинг ХХК-ийн зүгээс  Онцгой Байдлын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт  шинэ техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сайн үйлсэд зориулагдах юм.


Сэтгэгдэл