Талархал



Монгол улсын ууган дэлгүүр "Улсын Их Дэлгүүр"-т галын аюул учирч, “УИД” ХК-ийн 45,000 хувьцаа эзэмшигчид, 4740 харилцагч, түрээслэгчдийг хохироосон харамсалтай үйл явдал тохиолдлоо. Учирсан гэнэтийн аюулыг таслан зогсооход түргэн шуурхай арга хэмжээ авч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хохиролгүй авран хамгаалсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах долоон ангийн 100 орчим гал сөнөөгчид, Цагдаагийн байгууллагын албан хаагчид, МХЕГ, УСУГ, Нийслэлийн шуурхай удирдлага, Хот тохижилтын газар, болон бидэнд тусламж үзүүлж буй харилцагчид, сэтгэл зовнин хамтдаа байгаа түрээслэгч, нийлүүлэгч нартаа, хоёргүй сэтгэлээр тусалж олон мянган сэтгэгдлээ ирүүлж буй хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ талархал илэрхийлье.

Үндэснийхээ Түүхэн Дурсгалт газрын төлөө сэтгэл зовнин, залбирч суугаа нийт Монгол түмэндээ баярлалаа. “Номин Холдинг” ХХК 2020.06.08


Сэтгэгдэл