НОМИН сүлжээ дэлгүүр COVID-19 вирусын халдвараас сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна



Нийслэлийн засаг дарга, УОК-ын захирамжаар ард иргэдийг хүнсээр хангах үүргийн дагуу НОМИН сүлжээ дэлгүүрүүд үйлчлүүлэгч, ажилчдынхаа эрүүл мэндийн төлөө шаардлагатай арга хэмжээнүүдийг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.

  • Зориулалтын бодисоор цахилгаан шат, урсдаг замны бариул, товчлуур, худалдан авалтын тэрэг, сагс, АТМ, ариун цэврийн өрөөний хаалганы бариул, кассын хэсэг зэрэг үйлчлүүлэгчдийн хамгийн их хүрдэг хэсгүүдийг тогтмол халдваргүйжүүлж байна.
  • Дэлгүүр дотор, кассын хэсэгт гар ариутгагч байрлуулснаар үйлчлүүлэгч худалдан авалт хийх явцдаа ойр ойрхон гараа ариутгах боломжтой.
  • Үйлчилгээний ажилтнуудаа маск, нэг удаагийн бээлий, малгайгаар хангаж байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн манай сүлжээ дэлгүүрээр тав тухтай үйлчлүүлнэ үү. 

Мөн та бүхэн бидэнтэй нэгдэж амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг хүсэж байна.

Өдөр бүр шинэ Өргөн сонголт

НОМИН сүлжээ дэлгүүр

 


Сэтгэгдэл