Токиогийн олимп үзэх 15 дах азтан тодорлоо



Япон улсын нийслэл Токио хотноо XXXII удаагийн Олимпийн наадам эхлэхэд 6 сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Монголын баг тамирчдын Олимпийн гараа болсон, Ази тивийн анхны олимпийн наадам 1964 онд Токио хотноо зохиогдсон бол 56 жилийн дараа тус хотноо олимпийн бамбар дахин бадамлах юм. Токио 2020 Олимпийн наадам нь түүхэнд хамгийн олон буюу 4,400 гаруй тамирчид 33 спортын төрлөөр 339 багц медалийн төлөө 42 байршилд өрсөлдөх юм.

Номин Холдинг ХХК нь "Амжилт Өөд Хамтдаа- Токио 2020" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулж 20 азтаныг олимпийн наадам үзэх эрхээр шагнахаар болсон билээ. 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр С1 телевизээр азтан шалгаруулах шууд тохирол явагдаж, 15 дах азтан тодорлоо. 

Азтан болсон Октябрь "Урьд нь азтан болж байгаагүй. Азтан болсондоо баяртай байна. Азтан шалгаруулах урамшуулалд ер нь итгэдэггүй байсан 1 сарын 2 ны өдөр надруу утсаар маш олон хүн залгаж та азтан болчихлоо гэж хэлсэн ч би итгээгүй өнөөдөр өөрөө ирж байж итгэж байна. Номингийн азтаны суглаа үнэхээр үнэн байдаг юм байна. Манайхтай ойрхон дарханы бирж байдаг хүүхдүүд тэндээс худалдан авалт хий гэдэг байсан ч би дандаа Номингоор үйлчлүүлдэг байсан тэгээд азтан боллоо маш их баяртай байна. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье" гэжээ

Хамгийн сүүлийн 5 азтан 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шууд тохирлоор тодрох тул та бүхэнд ч бас боломж байгааг дуулгахад таатай байна. 

Үндэсний хөрөнгө орууагч НОМИН ХОЛДИНГ


Сэтгэгдэл