Номин Холдинг, Номин Даатгал салбарууд оны шилдэг Entrepreneur-аар шалгарлаа



Номин Холдинг ХХК нь 2019 оны онцлох 10 аж ахуйн нэгжийн 3-р байранд, Номин Даатгал ХХК нь "Даатгалын шилдэг Entrepeneur"-аар тус тус шалгарлаа. 
Номин Холдинг нь 2019 онд 18 салбар дэлгүүр, 600 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлж, борлуулалтын орлогыг өмнөх оны мөн үеэс 20 хувиар, татварын орлогыг 13 хувиар өсгөж, #ТОП100 аж ахуйн нэгж, Шилдэг татвар төлөгч, #Худалдааны_шилдэг компаниар шалгарсан амжилттайгаар 2020 оноо угтаж байна.

Номин Даатгал компани нь 2019 оны байдлаар 25 салбар, 8 үйлчилгээний цэгээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, 1 даатгуулагчид ногдох хөрөнгийн хэмжээгээр тэргүүлж, нөхөн төлбөрийн нөөц сангийн хэмжээгээр 2 дугаарт жагсаж, төлбөрийн чадварын зохистой харьцаа 120%-иос дээш хувьтай байгаа нь тогтвортой үйл ажиллагаа, найдвартай байдлыг илтгэж байгаа юм. Олон улсын Hannover Re, Мюних Ре зэрэг давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж, 2019 онд манай харилцагчдаас 170 гаруй хүн гадаадын эмнэлгүүдэд эмчлүүлж, 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг давхар даатгалаар шийдүүлсэн байна. Мөн нөхөн төлбөр шийдвэрлэх хугацаа 4 хоног байсныг ажлын 13 цаг болгож богиносголоо.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм үйлчлүүлэгч

Бидэнтэй хамтран ажилладаг харилцагч түншүүддээ БАЯРЛАЛАА.

 

Сэтгэгдэл