Шинэ жилийн "Шидэт Үдэш"-ийг бэлэглэлээ



Хүн бүрийн хүсэн хүлээдэг Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа 11-р сарын 15-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд сүлд модныхоо гэрлийг асаалаа. Энэхүү “Шидэт Үдэш”-ээр Улсын Их дэлгүүрийн 1-6 давхарын бүх бараа 10-50% хүртэл хямдарч, СУПЕР 5 тодорсон юм. Мөн үдшийн арга хэмжээг Хөтлөгч Одзаяа хөтөлж, Дуучин Баярцэцэг, амьд хөгжмийн Redline, Takeoff хамтлагууд ая дуугаа өргөж, нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Энэ үдшийн хамгийн чухал сюрприз нь Улсын Их Дэлгүүр, Номин Юнайтед их дэлгүүр, Номин Их Дэлгүүрүүдээс 11-р сарын 13-15 өдрүүдэд хийсэн 55,555 төгрөгийн худалдан авалт тутамд 1 урамшууллын эрх авч, сүлд мод асаах ёслолын үеэр СУПЕР 5 азтан тодорч, Samsung брэндийн 55’ телевизор, Бүрэн чимэглэсэн гацуур, Enjoy брэндийн агаар цэвэршүүлэгч 2 ширхэг, Шоколадница ресторанд гэр бүлээрээ хооллох эрхийн бичгийг тус тус бэлэглэсэн юм.

Бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа


Сэтгэгдэл