"Амжилт өөд хамтдаа Токио 2020" урамшуулалт хөтөлбөрийн азтанууд тодорлоо



“Номин”-ийн бүх салбараас 55.555 төгрөгийн худалдан авалт хийгээд, Токиогийн зуны олимпийн наадам үзэх 20 азтан тодруулах "Амжилт өөд хамтдаа Токио 2020" урамшуулалт хөтөлбөрийн аз нь алгандаа багтсан дараагийн 5 азтан тодорлоо. 

"Номин Холдинг" ХХК нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны АЛБАН ЁСНЫ ТҮНШ байгууллагаар өргөмжлөгдөн, "Токио-2020" олимпийн наадмыг сурталчлах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллахаар болсон билээ.

Олимпийн наадамд оролцож буй Монгол тамирчдынхаа амжилтыг газар дээрээс нь хуваалцах боломжийг хэрэглэгч, харилцагч түншүүд болон Номин Холдинг ХХК-нхаа ажилчдад олгох зорилготойгоор эхлүүлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 20 азтаныг шалгаруулах юм. Азтан болсон эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. 

"Номин Холдинг" ХХК нь хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх систем, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлж, 2018 оны байдлаар хамгийн олон буюу 56 сүлжээ дэлгүүр, хагас сая орчим Номин Бонус карт хэрэглэгчидтэй, 5600 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын нийт импортын 4 хувийг бүрдүүлдэг Үндэсний томоохон хөрөнгө оруулагч компани юм. 

Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.


Сэтгэгдэл