"Номин Тэтгэлэгт" 2019-2020 зарлагдлаа



Номин Холдинг ХХК-аас ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготойгоор "Номин Тэтгэлэгт Хөтөлбөр"-ийг 2 дах жилдээ зохион байгуулж байна. 2019-2020 оны хичээлийн жилд "Шилдэг 25" оюутныг шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.

Хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, суралцаж буй чиглэлээр ажлын байранд дадлагажих туршлага хуримтлуулах, амжилттай төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангах боломжийг олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:

  • Дотоодын их дээд сургуулийн 3 болон түүнээс дээш курсын оюутан байх,
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3.2 ба түүнээс дээш байх,
  • Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхтэй манлайлагч байж мэргэжлийн чиглэлийн тэмцээн  уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх,
  • Суралцаж буй мэргэжлээрээ тууштай суралцах, ирээдүйн манлайлагч болон хүсэл эрмэлзэлтэй байх,

“Номин Тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдсанаар оюутан ТА:

  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг,
  • Үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийх боломж,
  • Сургуулиа төгсөөд ажлын байраар хангагдах боломж,

Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт:

  • Шалгаруулалт нийт 3 үе шаттай явагдана.
  • Сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчидын материалтай танилцаж, үнэлгээний журмын дагуу хамгийн өндөр оноотой 50 оюутныг шалгаруулна.
  • Шалгарсан 50 оюутнаас 2 дугаар шатны ярилцлага болон даалгаврын оноогоор Шилдэг 25 оюутныг тодруулна.
  • Шилдэг 25-т багтсан оюутнуудаас сэдвийн дагуу илтгэлийн оноогоор Шилдэг 10 оюутныг шалгаруулна.
  • “НОМИН ТЭТГЭЛЭГ”-т шалгарсан нийт 25 оюутны нэрсийг 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр https://holding.nomin.mn/ сайтад байршуулна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл,
  • 1% цээж зураг (3x4 хэмжээтэй),
  • Оюутны сурлагийн үнэлгээний баталгаажуулсан тодорхойлолт,
  • Оюутны нийгмийн идэвх болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал
  • Цахим эрин дэх ажлын байрны хувьсал, хөгжлийн чиг хандлага”, “ Дижитал шилжилт ба Худалдааны салбар” , “ Мэдээлэлд суурилсан мэдлэг”, “Сошиал медиаг бизнест үр дүнтэй ашиглах нь” дээрх сэдвээс сонгон 500--800 үгэнд багтаан эссэ бичих,
  • Дээрх материалуудыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагаас өмнө https://form.jotform.me/92538210703451 хаягаар хүлээн авна.

Үндэсний хөрөнгө оруулагч НОМИН ХОЛДИНГ ХХК


Сэтгэгдэл