Номин Холдинг ХХК болон МҮОХ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа



Өнөөдөр (2019.08.20) Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ), Номин Холдинг ХХК "Олимпийн түншлэлийн гэрээ" байгууллаа. Гэрээг МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Номин Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Сайнбат нар үзэглэв.

Гэрээний дагуу Номин Холдинг ХХК нь МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага болж, "Токио-2020" олимпийн наадмыг сурталчлах, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах юм.

Номин Холдинг ХХК нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны АЛБАН ЁСНЫ ТҮНШ байгууллагаар өргөмжлөгдөн, олимпизмийг сурталчлах үйл ажиллагаанд оролцох болсондоо таатай байна. Үүний зэрэгцээ бид Олимпийн наадамд оролцож буй Монгол тамирчдынхаа амжилтыг газар дээрээс нь хуваалцах боломжийг хэрэглэгч, харилцагч түншүүд болон Номин Холдинг ХХК-нхаа ажилчдад олгох зорилготойгоор “Амжилт Өөд хамтдаа- Токио 2020” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Бид энэ онд 48 дах салбар дэлгүүрээ нээж, сард дунджаар 1 сая гаруй хэрэглэгчидэд тасралтгүй үйлчилсээр байна. Хэрэглэгч та бүхэнд бидэнтэй хамт Токиогийн зуны олимпийн наадмыг үзэх эрх нээлттэй байгааг дуулгахад таатай байна.

Бидэнтэй үргэлж хамт байж, биднийг сонгон үйлчлүүлдэг ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

НОМИН ХОЛДИНГ


Сэтгэгдэл