МЭДЭГДЭЛ



Номин Холдинг ХХК-ийн

Олон Нийттэй Харилцах Газраас мэдэгдэл хүргүүлэх нь

“Номин Холдинг” ХХК нь 2017 оны Нийслэлийн засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт 2,194 м2 талбайг “Үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалттайгаар ашиглах эрхийг эзэмшдэг билээ.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын дагуу ойр орчмын 45 м2 радиуст оршин суудаг иргэдээс зөвшөөрлийг авч эзэмших эрхийнхээ хүрээнд 2019 оны 05 дугаар са3дрын 15-ны Хот байгуулалт хөгжлийн газрын 03/1586 тоот тушаалаар эдэлбэр газарт барилгын түр хашааг барих, 3 байршилд харагдахуйц зарлан мэдээлэх самбар байршуулахаар очсон болно.

Гэвч барилгын хашаа татах ажлыг Хан-Уул дүүргийн иргэд ногоон байгууламжийг устгах гэж байна гэсэн шалтгаанаар эсэргүүцсэн. Уг талбайд байрлах 20-25 жилийн настай моднууд нь “Номин Холдинг” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайд хамааралгүй учир ногоон байгууламж хэвээр үлдэх юм.

Мөн Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очиход Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдыг татан оролцуулж, үйл ажиллагаанд саад учруулсан.

Энэ үйл явдалтай давхцан иргэдийг мессежээр дарамталсан гэх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж,  “Номин Холдинг” ХХК-ийн нэр хүндэд ноцтойгоор халдсан тул энэхүү мессежийг илгээсэн 88707977 дугаарыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан болно.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэтэрхий нэг талыг барьж, туйлширсан мэдээлэл гарч байгаа нь туйлын харамсалтай байна.

Бидэнтэй үргэлж хамт байдаг харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа, цаашид бид худалдаа, үйлчилгээний салбараа тэргүүлэн Монгол улсынхаа нийгэм,  эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байх болно.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

НОМИН ХОЛДИНГ


Сэтгэгдэл