“FORBES MONGOLIA AWARDS 2019” ёслолын “ХУДАЛДААНЫ ШИЛДЭГ КОМПАНИ”-ААР НОМИН ХОЛДИНГ ХХК шалгарлаа



Дэлхийн бизнесийн ертөнцөд тэргүүлэгч “Forbes” сэтгүүл Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр хэвлэгдэж эхэлсний 7 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын бизнесийн ертөнцөд тэргүүлж буй болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдгүүдийг шалгаруулах зорилгоор “Forbes Mongolia Awards 2019” шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. 

 

Монголын худалдааны салбарын хөгжил, шинэчлэлд 27 жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлэн Номин Холдинг ХХК-г “ХУДАЛДААНЫ ШИЛДЭГ КОМПАНИ”-аар шалгарууллаа. 

Номин Холдинг ХХК нь Монгол улсад хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх системийг бий болгож, Олон улсын чанарын баталгааны ISO9001, ISO14001, OHSAS18001 стандартуудыг баримтлан үйл ажиллагаагаа явуулахаас гадна Хэрэглэгчиддээ зориулж ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА, СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАТАЛГАА, МӨНГӨ БУЦААХ БАТАЛГАА, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ БОЛОН БОНУС КАРТ гэсэн НОМИНГИЙН 5 БАТАЛГААГ зах зээлд анхлан нэвтрүүлсэн юм.

27 жилийн туршид бидэнтэй хамт байсан ХЭРЭГЛЭГЧ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ та бүхэндээ баярлалаа.

 

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

НОМИН ХОЛДИНГ


Сэтгэгдэл