Оюуны хөрөнгө оруулалтыг дэмжигч НОМИН ХОЛДИНГ групп



Номин Холдинг Групп нь олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, жил бүр 200-500 ажлын байр шинээр бий болгож их дээд сургуульд суралцаж буй оюутан, шинэ төгсөгчдийг үндсэн болон цагийн ажлын байраар ханган оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг билээ.

МУИС, Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим, Номин Холдинг ХХК-тай хамтран Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр курсын оюутнуудын дунд “ОЛОН УЛСЫН БИЗНЕС”-ийн олимпиадыг зохион байгуулж, энэхүү олимпиадад 8 сургуулийн 19 баг оролцож байна.

Энэхүү олимпиадыг зохион байгуулж буй зорилго нь бизнесийн бодит практик орчинд ажиллах, оновчтой шийдвэр гаргах, судалгаа шинжилгээний ур чадварыг нь хөгжүүлэхэд оршино. Олимпиадын 1-р шатны шалгаруулалт 2019 оны 4 сарын 21-нд зохион байгуулагдаж, тухайн өдөртөө дүнг гаргаж, оролцогчдод танилцуулна. Харин 2-р шатны шалгаруулалт 2019 оны 4 сарын 27-ны өдөр явагдаж, өгөгдсөн даалгаврын дагуу судалгаа хийж, асуудлыг шийдвэрлэн шүүгчдэд танилцуулсанаар олимпиадын 1, 2, 3 байранд шалгарах шилдгүүдээ тодруулах юм. 


Сэтгэгдэл