"Сэтгэлийн дэм" сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа



“Номин Мишээл” ХХК-ийн Худалдааны зөвлөх С.Бөхчулуун-Эрдэнэ нь нөхөр болон Монголын ирээдүй болсон гурван хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл.

Зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэгчлэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнийн 02:00 цагт цахилгаанаас үүдэлтэй гал гарч, байшин нь бүхэлдээ шатаж, орох оронгүй болсон тул Номин Холдинг ХХК-ийн хамт олон нь нэгдэн "Сэтгэлийн дэм" сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. 

Энэхүү хандивын аянд Номин Холдинг ХХК-ийн 41 салбар идэвхитэй оролцож, 7 сая 144 мянган төгрөг хандив цуглуулж чадлаа. Халуун сэтгэлийн гараа сунгасан НОМИНЧУУДДАА маш их баярлалаа.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

Сэтгэгдэл