"Номин Холдинг ХХК"-ийн шигшээ баг "Бизнес лиг 2019" тэмцээнээс мөнгөн медал хүртлээ.



МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулагддаг “Бизнес лиг” 2019 сагсан бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тав дахь улирлын тэмцээн 3 дугаар сарын 16-31-ний бямба, ням гарагуудад “Мөнхийн Үсэг Групп” ХХК-ийн Мөнх спорт цогцолборт болж өндөрлөлөө. 


 

2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй тус тэмцээнд МҮХАҮТ-ын нийт 17 гишүүн байгууллагын 250 гаруй тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилжин явах цомын эзнээ тодрууллаа.
Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажилласан Номин Холдинг ХХК-ийн шигшээ баг амжилтаа бататгаж, мөнгөн медалийн эздээр тодорлоо
.
2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний шилжин явах цомын эзнээр: 
2015 онд Мобиком Корпораци, 
2016 онд Голомт Банк, 
2017 онд Хас Банк,
2018 онд Номин Холдинг ХХК тус тус шалгарч байв.


Сэтгэгдэл