Номин Холдинг ХХК нь Нэгдсэн удирдлагын тогтолцооны 3 стандартыг амжилттай нэвтрүүлсэнээ дахин баталгаажууллаа



“Номин Холдинг” ХХК нь 2017 онд олон улсын Нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг нэгэн зэрэг амжилттай нэвтрүүлсэн анхны компани болсон билээ. Ийнхүү нэвтрүүлсэн стандартыг жил бүр баталгаажуулах шаардлагатай бөгөөд 2019.03.11 өдөр олон улсын аудитын SGS компаний шилдэг аудиторууд ирж, дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлж байгаад үнэлгээ өглөө. Аудитын дүгнэлтээр Номин Холдинг ХХК нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд дээрх стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мөрдөж ажилласан болохыг баталгаажуулсан юм. Бид энэхүү стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг зохион байгууллаа.

ISO14001 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Номин Юнайтед, Улсын их дэлгүүр, Номин их дэлгүүр, Улаанбаатар импекс салбаруудад 5000м2 орчим ногоон байгууламжийг шинээр байгууллаа.
  • ”Полипак”, “Сайн цаас” зэрэг түүхий эд хүлээн авч боловсруулдаг компаниудтай хамтран ажиллаж, 11,000 кг хаягдал гялгар уут тушааж байгаль орчныг бохирдолоос хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа.
  • Оффисын ажлын хэрэгцээндээ цаасны хэрэглээг багасгах зорилгоор байгууллагын дотоод үйл ажиллагаанд өдөр бүр давтагдан хэрэглэгдэх зөвшөөрөл хүсэх, хянах, батлах процессуудыг бүрэн автоматжуулсан ERP систем, цахим гарын үсгийг нэвтрүүлсэнээр цаасны хэрэглээг бодитоор бууруулж чадлаа.

OHSAS 18001 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

  • Эрүүл, аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэх, осол эндэгдлийг бууруулах зорилгын хүрээнд нийт ажлын байрны эрсдэлийг тодорхойлж, тодорхой давтамжтай эрсдэлийн бууралтыг хянах, сайжруулах ажлыг зохион байгуулсанаар нийт бүртгэгдсэн эрсдэлийн 96.1% -ийг бууруулж чадсан байна.
  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсэнээр 1294 эрсдэлийг тодорхойлж, бууруулсан нь 60 эмнэлэгийн тусламж, 20 эд хөрөнгийн хохирол, 2 нас баралтаас урьдчилан сэргийлсэн байна.

ISO 9001 стандартыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд:

  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
  • Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа
  • Ажилчдын сэтгэл ханамжийн судалгааг 3 талт хэлбэрээр хийж, сайжруулах арга замуудыг тодорхойлсоноор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс өнгөрсөн оноос 0.27 функтээр нэмэгдсэн байна.

Үндэсний хөрөнгө оруулагч НОМИН ХОЛДИНГ ХХК


Сэтгэгдэл