МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 10 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Б.Батсайхан



Овог нэр: Б.Батсайхан 

Номинд ажилд орсон түүх

Зараас мэдээлэл аваад анх ажилд орж байсан. 2018 оны 5 сараас хойш ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Скаймедиа компанид оператороор ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байв уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Зохион байгуулагч маань уралдааны удирдамжийг танилцуулахад би шинэ юм чинь чадахгүй байх гэсэн бодол төрж байсан.Одгэрэл зохион байгуулагч ялагч болсон мэдээг дуулгасан. Чингис хааны төрсөн өдөр байсан санагдаж байна.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Ээжрүүгээ холбогдож хэлсэн.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

Байхгүй.

Борлуулалт хийдэг өөрийн арга, туршлагаасаа  хуваалцана уу?

Худалдан авагч бүрийг өөртөө татах, тэднийг ойлгож хэрэгцээнд нь таарсан бараа бүтээгдэхүүнийг танилцуулахыг хичээдэг. Бүх бараагаа мэдэж, аль болох өөрийн болгох хэрэгтэй гэж боддог.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Үйлчлүүлэгч болгоныг эрхэмлэж, алдахгүйг хичээн ажиллахыг зорих хэрэгтэй. Миний хувьд бараа бүтээгдэхүүнийхээ давуу болон сул талыг зөв тайлбарлаж хэлдэг. Аль болох бүх үйлчлүүлэгчтэй эвтэй харилцаж, заримдаа үйлчлүүлэгчийг хөнгөхөн хошин яриагаар инээлгэж, тэдний сэтгэлийг татахыг хичээдэг.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Үйлчлүүлэгчтэй сайхан харилцахыг хичээдэг болохоор стрэссдэхгүй сайхан байдаг.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Бүх хамтран ажиллагсаддаа маш их баярлалаа. Бүгд санасан зорьсондоо хүрэх болтугай.


Сэтгэгдэл