МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 10 ДУГААР САРЫН ЯЛАГЧ М.Төрболд



Овог нэр: М.Төрболд

Номинд ажилд орсон түүх

2012 оны 08 сард ажилд орж байсан. Анх импорт менежерийн ажилд анкет өгч байсан боловч эхлээд бүтээгдэхүүнээ сайн мэдэж авахын тулд борлуулагчаар ажиллаж эхэлсэн. Номин энержи, IT, электроникс зэрэг салбаруудад ажилласан байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Олон улсын хүмүүнлэгийн байгууллага, мөн Blue sky зочид буудалд бартендэрээр ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Үгүй. Уралдааны талаар анх сонсоод чадахгүй байх л гэж бодож байсан. Яагаад гэхээр электрон барааны борлуулалт бусад салбарыг бодвол тийм ч амар төлөвлөгөөний дүнтэй байдаггүй л дээ.

Түвшинтөгс менежерээс сонссон. Анх тоглож байна гэж бодсон. Уг нь өмнөх сард авчих байх гэж бодсон ч чадаагүй. Харин энэ сард чадлаа.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Эхнэр маань бас Номинд ажилладаг. Эхнэртээ 5 улсаар аялах болсноо дуулгахад“ би яах болж байна” гэсэн. /инээв/ Хамт олон маань маш их баярласан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятаны нэг болсон.

Борлуулалт хийдэг өөрийн арга, туршлагаасаа хуваалцана уу?

Өөрийн борлуулж буй барааны борлуулалттай үеийг сайн мэдэж, мэдэрч ажиллах нь чухал байдаг. Хамт ажиллаж байгаа түншүүдтэйгээ байнга холбоотой байж барааны үнэ саналыг байнга өгдөг. Борлуулалтын багтайгаа нягт хамтарч ажилладаг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Өөрийгөө байнга хөгжүүлж, шинээр суралцаж байх хэрэгтэй. Зүгээр бараа зараад зогсох биш, бараагаа сайн судалж мэдлэгээ тэлж байх хэрэгтэй. Шууд хүнээс асуух биш, өөрөө интернэт болон бусад мэдээллийн сайтаас хайж мэдэж авахыг хичээх хэрэгтэй.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Хамт олон, ажлын орчин

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Сайн ажиллаарай. Байнга тусалж дэмждэг хамт олондоо баярлалаа.


Сэтгэгдэл