МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 10 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Т.Уранбилэг



Овог нэр: Т.Уранбилэг

Ажилласан жил: 6 жил

Номинд ажилд орсон түүх

"Газарчин" дээд сургуулийг төгссөн. 2012 онд Номин Плазад түрээсийн тасагт ажиллаж байгаад Номингийн ажилтнуудаас компанийн талаар мэдээлэл авч анкет өгөөд ажилд орсон доо. 2015 оны 9 сараас борлуулагч, 2015 оны 12 сараас касс борлуулагчаар одоог хүртэл ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Номинд л анх ажилд орсон.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Номин локал программ болон танилцуулах материалаас харсан. Би хичээвэл болох юм байна гэж бодсон.

Энэ сар маш их хичээсэн Ерөнхийдөө горьдлого төрж байсан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

11 сарын 08-ны 16:00 цагт эрхлэгч дуудсан. Үнэндээ бяцхан санаа зовнилттой ямар нэг алдаа дутагдал гаргаж дээ л гэж бодсон гэтэл эсрэгээрээ надад баяр хүргэсэн. Эхэндээ өөртөө итгээгүй, гэхдээ маш их баярласан. Дараа сар дахин хичээнэ гэж бодсон.

Хамгийн эхлээд ээждээ хэлсэн, дараа нь нөхөртөө хэлсэн. Гэр бүлийнхэн маань бөөн баяр болсон. Нэг ажлыг тууштай чин сэтгэлээсээ хийвэл заавал үр шимийг нь хүртдэг юм байна гэж бодож байна.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

2016 оны шилдэг ажилтан болсон. Хурууны хээ хэн их бүртгэх вэ уралдаанд хоёр удаа шалгарч байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Хурдан шуурхай үйлчилдэг, худалдан авагчтайгаа аль болох найрсаг, буцаах гэж байгаа барааг аль болох буцаалт гаргахгүй өөр бараа танилцуулж борлуулахыг л хичээдэг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Нэг зүйлдээ тууштай байвал амжилтанд хүрнэ.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Бонус, нийгмийн даатгал болон цалин хөлс цагтаа буудаг гээд олон давуу талтай. Ер нь сэтгэл ханамжтай байдаг.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Дандаа дэмжиж урам зориг өгдөгт нь маш их баярладаг шүү.


Сэтгэгдэл