МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЯЛАГЧ С.Ариунаа



Овог нэр: С.Ариунаа

Номинд ажилд орсон түүх

2009 оны 02-р сард анх Номин Стандартад ажилд орсон. Анкет өгөөд орсон. Анх ЗБ-ээр ороод 2012 онд импорт менежер болсон

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Хувиараа болон барилгын компанид ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Чадах байх гэж бодож байсан. 8 сард болчих байх гэж бодож байсан гэхдээ арай хүрээгүй, тэгээд 9 сард болчихлоо. Маш их баяртай байна. Анх ХН-ийн албанаас сонссон. Шагнал нь их гоё. 5 улсаар аялангаа амарна гэдэг сайхан боломж.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Болонгуутаа хэлээгүй. 12-ны өдөр хүүгийнхээ төрсөн өдөр дээр хэлсэн. Өөрөөрөө бахархаж байгаа. Улам их итгэлтэй болсон. Энэ бол манай санхүүгийн алба захирал гээд олон хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн шүү.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

Саятан болж байсан. Байгууллагын шилдэг ажилтан болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга, туршлагаасаа хуваалцана уу?

Барилгын материалын борлуулалт улирлын чанартай байдаг. Хавраас намрын улиралд идэвхтэй үе байдаг. Тэгэхээр борлуулалт бууралттай өвлийн улиралд их сайн судалгаа хийдэг. Борлуулалт идэвхтэй үед бараагаа борлуулах хангалттай нөөцөө татаад авчихсан байх ёстой. Бараагаа авч ирээд агуулахад хаячихгүй,  бэлтгэл хийж, үнийн санал, барааны мэдлэг олгох сургалт зэргийг худалдагч нартаа байнга зохион байгуулдаг. Бүтээгдэхүүний судалгааг маш сайн хийдэг. Борлуулалтын багтаа зэвсгийг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй гэж үздэг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Аливаа ажлыг тууштай, сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Санаачлагатай, идэвхтэй байх хэрэгтэй.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Шинэ бараа бүтээгдэхүүн, техник технологийг судалж, суралцах нь их гоё байдаг. Мөн давуу тал болдог.

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Тийм ч хэцүү зүйл байхгүй дээ.

Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг

Бидний ажлын онцлог бол бүх талын оролцоо их чухалд тооцогддогт байдаг. Тиймээс бид “ХАМТААРАА ЛАГ” шүү, их баярлаж явдаг шүү. Мөн компанидаа маш их баярлаж явдаг. энэ олон хүмүүсийг байнга идэвхжүүлж, тэмцээн уралдаан зохион байгуулж байгаад баярлаж явдаг.


Сэтгэгдэл