МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЯЛАГЧ Ц.Ариунболд



Овог нэр: Ц.Ариунболд

Ажилласан жил: 18

Номинд ажилд орсон түүх

2001 онд Номин УИД-д ачигчаар орж байсан. Анхны эрэгтэй худалдагч болж байлаа. Шингэн хүнс, касс, шалган гээд янз бүрийн ажил үүрэг гүйцэтгэж байсан. Одоо худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Ерөнхийдөө салбарууд дотроо УИД, Плаза, 10-р хороолол, Фүүдс зэрэгт ажиллаж байна.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Менежерүүдээс мэдээлэл авсан. Уралдааны болзол боломжийн санагдсан тул шилдэг болно гэсэн зорилго тавьсан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Хүний нөөцийн газраас дуулгасан. Тэр үед гэртээ байсан. Эхлээд сонин санагдсан. Шоколадницад очоорой гэхэд нь яах гэж байгаа юм бол гэж бодсон. Гэр бүлийнхэн маань маш их баярласан. Гэр бүлийн хүн маань бас Номинд ажилладаг л даа.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

2006 оны шилдэг ажилтан болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа  хуваалцана уу?

Найдвартай, за гэвэл ёогүй байх зан чанар чухал. Өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг бүтээхийн төлөө чармайдаг. Тэгж байж харилцагч нарынхаа итгэлийг олдог. Олон жил хамтарсан түншүүд их байдаг. Тэднийхээ итгэлийг нь алдахгүй байх нь чухал.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Итгэлийг нь алдаж болохгүй. Хүний хэлсэн заасан зүйлийг сайн сурах хэрэгтэй. Би эмээтэйгээ хөдөө өссөн болохоор юм сурах сайхан санагддаг.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Хамт олон, нэр хүндтэй компани

Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг

18 жил хамтарч ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. "Номин Фүүдс"-ийн Баясгалан захирал болон Нармандах менежер, хамтран зүтгэгч нартаа маш их баярлалаа.


Сэтгэгдэл