МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЯЛАГЧ Б.Баяржаргал



Овог нэр: Б.Баяржаргал

Ажилласан жил: 12 жил

Номинд ажилд орсон түүх

2006 онд анх Номин Их дэлгүүрт борлуулагчаар ажилд орж байсан.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Салбарууд дотроо шилжин ажиллаж байсан. 11 хорооллын салбар, Харуул хамгаалалтын алба гэх мэт. Миний ажлын гараа Номин компаниас эхлэлтэй.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Мастер борлуулагч болно гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Хамт олонтойгоо хамт аялана гэхээр сэтгэл маш гоё байсан.

10 сарын 11-нд Улсын Их Дэлгүүр дээр очоод мэдсэн.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Хамгийн ээж, аавдаа, гэр бүлийнхэндээ дуулгасан. Маш их баярлаж өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Олон жил ажилласны үр шим үр өгөөж гарлаа гэж бодсон.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятаны нэг болж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасааа  хуваалцана уу?

Кассан дээр ирсэн хүмүүст бараа бүтээгдэхүүн, урамшуулал хөнгөлөлтийн талаар сайн тайлбарлаж өгдөг, сэдэлжүүлэлт их өгдөг. Дахин дахин бараа авах сэдлийг өгдөг. Худалдан авагч, үйлчлүүлэгчтэй хамтарч ажилладаг аль болох сайн ярьж зөвлөж өгдөг. Аль болох оновчтой зөв сонголт хийхэд нь туслахыг хичээдэг. Ёндоотой худалдааны урамшууллыг сайн ашиглаж чадсан. Номингийн давуу талыг сайн сурталчилдаг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Өөриймсөг сэтгэлтэй ажиллах хэрэгтэй, анх бүх л зүйл багаас эхэлдэг. Тийм болохоор тэвчээртэй байх хэрэгтэй. Номиндоо дасчихдаг. Хэцүү худалдан авагчийг тухай бүрт нь аргалаад, тэвчээр гаргаад өнгөрүүлэх хүлээцтэй байх хэрэгтэй. Тэгж чадвал аяндаа болно.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Сайхан болоод л Номиндоо ийм олон жил ажиллаж байна даа.

Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг

Хамт олондоо хайртай, маш их баярладаг шүү. Миний шагнал бол та бүхний шагнал юм шүү.


Сэтгэгдэл