МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЯЛАГЧ А.Лувсанжамъяан



Овог нэр: А.Лувсанжамъяан

Ам бүлийн тоо: 3

Номинд ажилд орсон түүх

2018 оны 5 сард жинхэлж 6 сараас ажиллаж эхэлсэн. Үндсэн ажилтан болоод удаагүй байна даа. Бизнетворкоор СV явуулсан. Намайг авчихвал алзахгүй ээ гэж саваагүйтээд биччихсэн чинь маргааш нь дуудаад шууд ажилд авсан. Хүний Нөөцийн албаныхан их хөгжилтэйгээр хүлээн авсан.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Өмнө нь жижиглэн борлуулалт дээр ажиллаж байсан.

Мастер борлуулагчийн ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл? Ер нь болно гэж бодож байсан уу?

Мастер борлуулагч уралдааны талаар бүх хүн л мэдэж байсан, бүгд болчих юмсан гэж бодож байсан байх. Би гаднаа гаргалгүй дотроо бол бодоод л яваад байсан, горьдлого байсан. Манай моторс 80/20%-аар цалинждаг тул хамт олныхоо өмнө бас үүрэг хариуцлага давхар хүлээдэг.

Захирлаасаа энэ мэдээг сонссон. Тухайн үед нэг сайн мэдээ, нэг муу мэдээ байна гэсэн. Алийг нь эхлээд сонсох вэ гэхэд нь сайн мэдээг нь гэсэн. Муу мэдээ нь дотоод үйл ажиллагаатай холбоотой мэдээ байсан л даа.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Эхнэртээ хамгийн анх хэлсэн, тэр үед хүү маань эмнэлэгт хэвтэж байсан. Баярлах сандрах хосолсон үе байсан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

Байхгүй ээ.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Борлуулалт гэдэг бол хамгийн бодитой зүйл байх ёстой. Бүх зүйлийг бодитой мэдээлэх хэрэгтэй байдаг. Учир нь бид эргээд амьдралд дахин үйлчлүүлэгчтэйгээ уулздаг. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж бол бодит үнэн мэдээлэл авах гэж би ойлгодог.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Олон талын мэдээлэлтэй байх хэрэгтэй, өөрийн бүтээгдэхүүний сул давуу талыг бүгдийг нь сайн судалж мэдэх, мөн өрсөлдөгчийн мэдээллийг ч их сайн мэдэх хэрэгтэй. Мөн тэвчээртэй байх нь чухал. Ямар ч газар борлуулалтаасаа хамаарч цалинждаг. Тийм учраас том боломж олохын тулд тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй. Шинэ хэрэглэгч олохоос илүү байгаа хэрэглэгчээ тогтоон барих нь маш чухал байдаг.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Манайд Америк машиныг хамгийн сайн мэдэх залуучууд хүний нөөц байна. Мөн Номин гэдэг том нэр байна, их нөмөр нөөлөг болдог газрууд маань байна. /ЭЗ, БҮС, реалтор гм/

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Зах зээл дээрх Chevrolet машины нэр хүнд жаахан унасан байна. Маш сайн маркетингийн бодлого хэрэгтэй байгаа. Бид нар ч баг хамт олноороо үүнийг сайжруулахын төлөө ажиллаж байна.

Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг

Одоо бүрдэж байгаа баг маань шинэ баг. 2019 ондоо бизнес төлөвлөгөөгөө давуулан биелүүлэхийн тулд, сэтгэл зүрх, зорилгоо нэгтгээд ажиллая гэж хэлмээр байна. Хамт олондоо уриалан хэлэхэд, зах зээл дээр өрсөлдөгчгүй, хамгийн сайн Моторсын баг болцгооё гэж хэлье дээ. 


Сэтгэгдэл