МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЯЛАГЧ Б.Чинзориг



Овог нэр: Б.Чинзориг

Ажилласан жил: 2

Номинд ажилд орсон түүх

МУИС-ийн бизнесийн сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн. Манай мэргэжлийн ихэнх залуучууд банк санхүүгийн байгууллагад ажилладаг. Их сургуульд төрийн байгууллагын чиглэлийг түлхүү заадаг. Оюутан байхдаа танилцах дадлагаа төрийн өмчит компани дээр хийж байсан. Миний хувьд хоёр дадлагаар төрийн байгууллага надад тохирохгүй гэсэн санаа маань бүр батлагдсан. Банкинд ажилд орох гэж байгаад болиод Номинд орсон. Импорт борлуулалтын менежер болоод үзье гээд СV-гээ явуулсан, тэгээд ажилд анх 2017 оны 9 сард орж байлаа. Захиралтай хийсэн ярилцлага их нөлөөлсөн.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Анхны ажил маань Номин компани.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Анх сонсоод болчих юмсан гэж бодож байсан. Миний хувьд нэг салбараас 2 хүн энэ уралдааны болзлыг хангасанд маш  их баяртай байгаа. 

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Мэдээж маш их баярласан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

Байхгүй юм байна.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Манай салбарын борлуулалт бусад салбарын борлуулалтаас их ялгаатай, онцлог байдаг. Миний хувьд төсөл рүү борлуулалт их хийсэн. Төслийнхөө судалгааг сайн хийж байсан. Зах зээлээ тодорхойлоод орон сууцны материалын судалгаа, тооцоолол их хийж ажилласан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж бодож байна.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Тууштай байж, тасралтгүй суралцаж мэдлэгээ өргөжүүлж байх хэрэгтэй.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Хамт олны уур амьсгал их гоё байдаг. Бүх зүйлийг өөрөө хийдэг болохоор хүнийг хариуцлагатай байхад их сургадаг.

Салбарын хамт олондоо хандаж хэлэх үг

Манай ажил дандаа залуучууд байдаг, уур амьсгал их дулаахан байдаг. Үргэлж зааж зөвлөж, тусалж дэмжиж байдаг ажлын хамт олондоо их баярлаж явдаг шүү.


Сэтгэгдэл