МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 8 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Г.Ариунболд



Овог нэр: Ганболд Ариунболд

Ажилласан жил: 1 жил

Номинд ажилд орсон түүх

Би 2009-онд ТИС-ийн механик инженерийн ангийг төгссөн. 2017 оны 8 сард анх Хөдөлмөрийн бирж дээр очоод ажлын зарын дагуу Номинд ажилд орж байсан. Анх Номин стандартад ачигчаар ажиллаж байгаад борлуулагчаар 3 сараас хойш ажиллаж байна.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Уурхайд ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл? 

Хүний нөөц анх уралдааны удирдамжийг танилцуулсан. Балжинням бид хоёр зорилго тавиад зүтгэсэн, тэгээд ч болж чадлаа. Ажилчдыг сэдэлжүүлж өрсөлдүүлэн урам зориг өгсөн сайхан арга хэмжээ болсон гэж бодож байгаа. Шалгарсандаа өөрөөрөө их бахархсан.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Ээждээ хамгийн түрүүнд дуулгасан. Маш их баярласан.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

Өөр байхгүй ээ.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Хэнийг ч ялгахгүй сэтгэлээсээ ярилцаж, гаргадаг. Хүмүүстээ тулж ажилладаг. Тухайн хүн худалдан авалт хийсэн ч хийгээгүй ч, ямар ч хүн байсан чин сэтгэлээсээ хандах нь чухал ингэж чадвал яваандаа байнгын үйлчлүүлэгчтэй болдог.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Барааныхаа талаар хангалттай сайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Миний хувьд өмнө нь барилга, уурхайн салбарт ажиллаж байсан болохоор ч тэр үү арай давуу талтай байсан.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Янз бүрийн түвшний, олон янзын зан авиртай хүнтэй харилцаж сурна. Тэгэхээр их хүлээцтэй болж сурдаг юм байна лээ. Хамт олны уур амьсгал их сайхан байдаг.

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Анх орж ирээд бусадтай харилцаж чадахгүй хэцүү байсан, ажилдаа дадаад ирэхээр амар гоё болчихдог.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Хамтарч ажиллахад сайхан хамт олон, шинэ хүн орж ирсэн ч дэмжээд явдаг та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.


Сэтгэгдэл