МАСТЕР БОРЛУУЛАГЧ 2018 УРАЛДААНЫ 8 ДУГААР САРЫН ЯЛАГЧ Т.Ариунбаатар



Ажилласан жил: 6

Номинд ажилд орсон түүх

2012 онд анх орсон. Хорооллын Номинд анх ажилд орж байлаа. Номинд танилцах дадлагаа хийж  байсан.

Өмнө нь өөр салбарт ажиллаж байсан уу?

Ресторанд ажиллаж байсан.

Мастер борлуулагч болно гэж бодож байсан уу? Уралдааны ялагч болсноо мэдээд төрсөн сэтгэгдэл?

Ерөөсөө түрүүлнэ гэж бодож байгаагүй. Амралтаа аваад хөдөө явсан байсан, Утас руу араас баахан залгасан байсан. Тэгээд нэг их тоогоогүй. Харин хот руу дөхөж орж ирж байтал дахин утасдсан. Тэгээд л мэдсэн.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?

Гэр бүлийнхэн маань итгээгүй, би ч өөрөө итгээгүй. Ажил дээр ирээд өргөмжлөлөө гартаа барьж байж л итгэсэн.

Өмнө нь Номингоос зохион байгуулж байсан өөр тэмцээн уралдаанд түрүүлж байсан уу?

25 саятан уралдаанд нэг удаа ялж байсан.

Борлуулалт хийдэг өөрийн арга туршлагаасаа хуваалцана уу?

Орж ирсэн хүн болгонд үнэн зөв мэдээлэл өгч, үйлчлүүлэгч болгоныг алдахгүйг хичээдэг. Үйлчлүүлэгчийг мэдэрдэг болчихдог юм билээ, тэгэхээр их амар байдаг. Үйлчлүүлэгч болгоны онцлогт тохируулж харьцдаг.

Бусад борлуулагч, худалдагч нарт өгөх зөвлөгөө

Орж ирсэн хүн болгоныг алдалгүй үйлчлэх хэрэгтэй, өөрийн бараа бүтээгдэхүүний давуу талыг үйлчлүүлэгч нарт ойлгуулах хэрэгтэй. Үйлчлүүлэгч нартай эргэж их холбогддог. Хямдрал урамшлууллын талаар мэдээллээ байнга хүргэдэг.

Таны ажлын сайхан тал нь юу вэ?

Олон салбарын хүн үйлчлүүлдэг тул танилын хүрээ их нэмэгддэг. Үйлчлүүлэгч нарт хөнгөлөлт урамшууллыг сайн хэлээд тайлбарлаад өгөхөөр аяндаа байнгын түнш харилцагч нартай болчихдог. Гол нь итгэлийг нь алдахгүй байх хэрэгтэй.

Таны ажлын хүнд хэцүү тал нь юу вэ?

Хэцүү юм байхгүй дээ. Аяндаа гэр шиг болчихдог.

Салбарын хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

Манай хамт олон дандаа залуучууд болохоор маш их эрч хүчтэй байдаг, арыг минь байнга дааж тусалж дэмждэгт хамт олондоо маш их баярлалаа.


Сэтгэгдэл